БНХАУ, Өвөрмонголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд 2019.03.11-ний өдрөөс 2019.03.16-ыг дуустал “Химийн нэр томъёо” толь бичиг туурвих, “Химийн технологи”, “Үйлдвэрийн экологи” хөтөлбөрийн оюутнуудыг үйлдвэрийн дадлага хийлгэх, хамтарсан “Химийн инженерчлэл” 2+2 хөтөлбөрийн оюутнуудын танилцах дадлага, хамтран ахисан түвшинд оюутан бэлтгэх, залуу багш нарыг богино хугацаагаар судалгааны лабораторт ажиллуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлын хүрээнд ХШУС, ХИС-ын зөвлөх профессор, доктор (Ph.D) Б.Бямбагар, ахмад багш, профессор, доктор (Ph.D) П.Мөнхбаатар, дэд профессор, доктор (Ph.D) Б.Тунгалагтамир нар ажиллаад ирлээ.
Ажлын хүрээнд:
- “Химийн нэр томъёо” туурвих ажлын хүрээнд ӨМАҮИС-ийн ажлын хэсэгтэй уулзаж, “Химийн нэр томъёо” толь бичгийн дотоод агуулга, ашиглах толь бичгийн сонголтуудыг нэг бүрчлэн тулгаж, олон улсын “Химийн нэр томъёо”-ны толь бичгийн шаардлагыг хангасан байдлаар хийхээр тохирч, ажлын хуваарилалт хийлээ. Мөн тус толь бичгийг редакторлахад ӨМАҮИС-ийн зүгээс ӨМӨЗО-ны сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хорооны дарга асан Cha Ke ажиллахаар боллоо.
- Өвөрмонголын Аж Үйлдвэрийн Их Сургууль, Химийн инженерчлэлийн сургуультай хамтарсан “Химийн инженерчлэл”-ийн 2+2 хөтөлбөрийн оюутнуудыг танилцах дадлагыг хийлгэхээр тогтлоо. Үүнд: ӨМАҮИС-ийн зүгээс оюутнуудыг байр, зарим зардал, сургууль болон сургалт, судалгааны бүх лабораториудтай танилцуулах боллоо.
- “Химийн технологи”, “Үйлдвэрийн экологи” хөтөлбөрийн оюутнуудыг үйлдвэрийн дадлагыг ӨМАҮИС-ийн Олон Улсын Харилцааны Сургууль, Химийн Технологийн Сургууль хамтран зохион байгуулахаар болов. ӨМАҮИС-ийн зүгээс оюутнуудын байр, хоолны зардлыг хариуцан, мөн хагас үйлдвэрийн төхөөрөмжүүд дээр ажиллуулж, химийн үйлдвэрийн процесс, автоматжуулалт зэрэг практик мэдлэгийг олгохоор боллоо.
- Химийн инженерчлэлийн салбарын залуу багш нарыг богино хугацаагаар судалгааны лабораторт ажиллуулах бололцоотой гэдгээ илэрхийллээ.
- Манай сургуулийг төгссөн оюутнуудыг ахисан түвшний хөтөлбөрт хамтран сургах, тодорхой чиглэлүүдээр ирэх жилийн Хятад-Монголын хамтарсан төсөлд хамтран оролцох чиглэл тогтоохоор тогтлоо.
- Дэд профессор, доктор (Ph.D) Б.Тунгалагтамир ӨМАҮИС-д Хятадын засгийн газрын тэтгэлэгээр суралцаж буй оюутнуудад “如何提高来华留学生汉语水平及专业素养” сэдвээр илтгэл тавилаа.
- http://news.imut.edu.cn/info/1005/4655.htm, http://dice.imut.edu.cn/info/1005/3994.htm
Химийн инженерчлэлийн салбар