ОЗ-ийн танилцуулга

ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Оюутны нийгмийн идэвхийг дээшлүүлэх, оюутны эрх ашиг сонирхлыг хамгаалах, бие даан хөгжих бололцоог хангах, тэдний талаар явуулж буй бодлого шийдвэрт нөлөөлөх, түүнийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоход оршино.

ЗОРИЛТ:

  • Сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутны эв нэгдэл, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх
  • Оюутны сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмших, төлөвшихөд нь бодит хувь нэмэр оруулах
  • Оюутанд чиглэсэн үйлчилгээ, урамшуулалын тогтолцоо, нийгмийн хамгаалал,  халамжийг дэмжих
  • Оюутны байгууллагын бодлого, боловсорлын стандарт, шаардлагыг бий болгох, хөгжлийг тодорхойлох
  • Дээрх дээр тулгуурлан бусад оюутны байгууллагуудад үлгэр жишээ болж чадах Оюутны Зөвлөл болох

Оюутны зөвлөл нь тус сургуульд суралцагч оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн үйл ажиллагааны хувьд бие даасан байгууллага юм. Оюутны зөвлөл нь өөрийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг ба зохион байгуулалтын хувьд залгамж чанартай, хариуцлага тооцож ажилладаг зарчимтай. Мөн ил тод ардчилсан зарчмыг эрхэмлэдэг ба тус сургуульд суралцагч оюутнуудын Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиудаар олгогдсон эрх ашиг сонирхолыг тус сургуулийн болон бусад сургуулийн хэмжээнд төлөөлөн хамгаалж үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж ирсэн. Ажлын төсөв төлөвлөгөөг оюутан, багш, хамтран ажиллагч байгууллагуудтай санал солилцосны үр дүнд боловсруулж жил бүрийн II сарын 27-ны дотор сургуулийн захирал, ахлах нягтлан бодогчоор батлуулан ажилладаг. Зөвлөлийн үйл ажиллагааг сургуулийн захиргаанаас санал хүсэлтийг нь сонсох, төсөв төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаанд санхүүжилт (тухайн жилийн нийт оюутны төлбөрийн 2 хувьтай тэнцэх ) олгох зэргээр дэмжин ажилладаг.

Оюутны зөвлөл нь оюутны авьяас чадвар, бүтээгч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүрийн ажлын төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр урлагийн үзлэг, биеийн тамирын уралдаан тэмцээн, оюутны өдөр, шинэ жилийн баяр, цасны баяр, мэргэжил сурталчлах, оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, сургуулиа тохижуулах зэрэг олон талт ажлыг сургуулийн захиргаа, сургалтын алба, тэнхимтэй хамтран зрхион байгуулж байна. Дээрх ажлуудыг зохиоход сургуулиас санхүүгийн, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг.

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ХШУС-ийн Оюутны Зөвлөл нь нийт ангийн дарга нар болон идэвхитэн гишүүдээс бүрддэг. СХА, ОНХА, ЭШТА, ХНМА  гэсэн 4 албатай. Ангийн дарга нар нь анги хамт олныхоо дуу хоолой болсон, манлайлагч оюутан байх бөгөөд ОЗ-ийн хуралд тогтмол сууж анги хамт олныхоо үзэл бодлыг хэлж түүнээс гарсан шийдвэр, мэдээллийг ангийн нийт оюутнуудад тараах үүрэгтэй.

ХШУС-ийн оюутны зөвлөлийн гишүүд

 

ХШУС-ийн Оюутны Зөвлөлийн ОЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд:

  • ОЗ-ын дарга: Г. Анударь /ҮЭИ-III/
  • ОЗ-ийн дэд дарга: М.Зоригт/ҮЭИ-III/
  • ОЗ-ийн нарийн бичиг: Г. Энхнаран /ГИБ-II/
  • СХАлбаны менежер: Л.Сандагдорж /ИФ-II/
  • ОНХАлбаны менежер: А.Намуунцацрал /ОХ-III/
  • ХНМАлбаны менежер:  Э.Бямбасүрэн /ҮЭИ-III/
  • ЭШТАлбаны менежер: Д.Булган /ХБ- I/

ХШУС-ийн оюутны зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд