Физикийн тэнхимийн НХХүрээнд

ХШУС-ийн Физикийн тэнхимийн Нийгмийн хариуцлага хүрээнд хийсэн ажлын мэдээ

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Үйлдвэрийн экологийн инженерийн III курсийн оюутнуудын санаачилсан “Номын солилцоо, номын хандив” сэдэвт арга хэмжээ 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр боллоо.  Тус арга хэмжээний үеэр ШУТИС-ийн багш, оюутнууд өөрсдийн ном, сурах бичиг, семинарын гарын авлагаа харилцан солилцох, хямдралтай үнээр худалдаалах, зорилтот бүлгийн хүүхдүүдэд ном бэлэглэх боломж бүрдүүлснээрээ онцлог болсон.

https://www.must.edu.mn/media/uploads/2020/10/28/2.pngАрга хэмжээнд ШУТИС-ийн 180 орчим багш, ажилчид, оюутнууд хамрагдаж давхацсан тоогоор 800 гаруй ном цугларсан байна.

Хандиваар цугларсан номыг хямдралтай үнээр худалдаалан олсон орлого болох 250,000 төгрөгөөр хичээлийн хэрэгсэл, өргөн хэрэглээний хүнс, бараа болон 65 ширхэг үлгэрийн, танин мэдэхүйн номыг Сонгино хайрхан дүүрэгт байрлах хүүхдийн асрах ЭРДЭМ ТӨВ”-д хандивлаа.

https://www.must.edu.mn/media/uploads/2020/10/28/10.pnghttps://www.must.edu.mn/media/uploads/2020/10/28/8.pnghttps://www.must.edu.mn/media/uploads/2020/10/28/7.png

2. ЭЕШ-д Физикийн хичээлээр шалгалт өгөхөөр бэлтгэж буй сурагчдад зориулсан зөвлөмж, лекцийг 3 удаа нийт  давхардсан тоогоор 300 гаруй төгсөх ангийн сурагчдад лекц орсон. Мөн цуврал лекцийн үеэр хөтөлбөрүүдийн сурталчилгааг танилцуулсан. 2021.04.26-2021.05.05 хооронд