Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлүүд

ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР

Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд

  • Комплекс болон органик бус нэгдлийн синтез, бүтэц шинж чанар
  • Нефтийн хими, боловсруулалтын технологи
  • Органик бодисын синтез
  • Органик бус бодисын технологи
  • Байгалийн ус давсны хими-технологи, экологийн хими, ургамлын хими
  • Байгалийн битумын шинж чанарын судалгаа
  • Хатуу түлшний хими ба боловсруулалтын технологи
  • Байгалийн нэгдлийн синтез
  • Технологийн шаардлага хангахгүй түүхий эд ашиглан материал (ердийн ба өнгөлгөөний тоосго, шаазан) гарган авах
  • Керамик биетийн нам температурт гарган авах үеийн бүтэц бүрэлдэлт
  • Хаягдал шил ашиглан шилэн керамик материал гарган авах 
  • Хаягдал органик түүхий эдийн судалгаа
  • Механо-химийн идэвхжүүлэлтээр түүхий эдийг баяжуулах, бүтээцийн керамик материал гарган авах
  • Байгалийн гаралтай түүхий эдээс нано бүтэцтэй адсорбент гарган авах 
  • Шатах ашигт малтмалын органик геохимийн судалгаа
  • Ургамлаас ялгардаг дэгдэмхий органик нэгдлийн судалгаа
  • Ховор болон газрын ховор элементийн хими
  • Графин композит материалыг сэргээгдэх эрчим хүчинд ашиглах судалгаа
  • Нүүрсний метанжуулах урвалын үед никель суурьтай катализаторын шинж чанарт зөөгч биет нөлөөлөх судалгаа
  • Түлшний элементийн технологид ашиглагдах катализын судалгаа

МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ

Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд

  • Тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийн онолын болон тоон шийдийн судалгаа
  • Экологи, эдийн засгийн математик загварчлал
  • Тодорхойгүй бүтцийн онол
  • Банах алгебр
  • Дискрет, Динамик, Стохастик загварчлал
  • Оптимизаци
  • Функционал анализ, Операторын онол
  • Инженерийн тооцоолол, зураг зүйн болон дохио зүйн боловсруулалт
  • Тооны онол
  • Сурган, заах арга зүй

ФИЗИКИЙН ТЭНХИМ

Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд

  • Эрдэс түүхий эд,  бодис, материалын кристалл бүтэц, найрлагын судалгаа 
  • 1нм÷10000нм-ийн мужид бөөмийн хэмжээс ба түүний тархалт, тогтворжилтийн судалгаа
  • Монгол орны эрдэс түүхий эд, түүгээр үйлдсэн бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа 
  • Наноматериалын онолын загварчлал
  • Хэт нам температурт үүсэх Бозе-Эйнштейний тунамлын судалгаа
  • Квант компьютерийн хэрэгжүүлэлтийн онол
  • Мөргөлдөөний онол
  • Плазмын технологи
  • Лазерын хэт богино импульс бодистой харилцан үйлчлэх
  • Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын загварчлал
  • Хиймэл дагуулын мэдээ ашиглан тал хээрийн бүс нутгийн ууршилтын загварчлал
  • Хиймэл дагуулын мэдээ боловсруулалтын технологи
  • Газарзүйн мэдээллийн системийн судалгаа
  • Агаар мандлын оптик төлөв, тунгалаг чанар,
  • Газрын гүний усны,  сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нөөц
  • Дэвшилтэт түлшний технологийн судалгаа чиглэлээр эрдэм шинжилгээ туршилтын ажил гүйцэтгэж байна.
  • Үл эвдэх сорилын техник, технологи
  • Байгаль орчны нөлөөлөлийн үнэлгээ