ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд
- Комплекс болон органик бус нэгдлийн синтез, бүтэц шинж чанар
- Нефтийн хими, боловсруулалтын технологи
- Органик бодисын синтез
- Органик бус бодисын технологи
- Байгалийн ус давсны хими-технологи, экологийн хими, ургамлын хими
- Байгалийн битумын шинж чанарын судалгаа
- Хатуу түлшний хими ба боловсруулалтын технологи
- Байгалийн нэгдлийн синтез
- Технологийн шаардлага хангахгүй түүхий эд ашиглан материал (ердийн ба өнгөлгөөний тоосго, шаазан) гарган авах
- Керамик биетийн нам температурт гарган авах үеийн бүтэц бүрэлдэлт
- Хаягдал шил ашиглан шилэн керамик материал гарган авах
- Хаягдал органик түүхий эдийн судалгаа
- Механо-химийн идэвхжүүлэлтээр түүхий эдийг баяжуулах, бүтээцийн керамик материал гарган авах
- Байгалийн гаралтай түүхий эдээс нано бүтэцтэй адсорбент гарган авах
- Шатах ашигт малтмалын органик геохимийн судалгаа
- Ургамлаас ялгардаг дэгдэмхий органик нэгдлийн судалгаа
- Ховор болон газрын ховор элементийн хими
- Графин композит материалыг сэргээгдэх эрчим хүчинд ашиглах судалгаа
- Нүүрсний метанжуулах урвалын үед никель суурьтай катализаторын шинж чанарт зөөгч биет нөлөөлөх судалгаа
- Түлшний элементийн технологид ашиглагдах катализын судалгаа
МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ
Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд
- Тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийн онолын болон тоон шийдийн судалгаа
- Экологи, эдийн засгийн математик загварчлал
- Тодорхойгүй бүтцийн онол
- Банах алгебр
- Дискрет, Динамик, Стохастик загварчлал
- Оптимизаци
- Функционал анализ, Операторын онол
- Инженерийн тооцоолол, зураг зүйн болон дохио зүйн боловсруулалт
- Тооны онол
- Сурган, заах арга зүй
ФИЗИКИЙН ТЭНХИМ
Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд
- Эрдэс түүхий эд, бодис, материалын кристалл бүтэц, найрлагын судалгаа
- 1нм÷10000нм-ийн мужид бөөмийн хэмжээс ба түүний тархалт, тогтворжилтийн судалгаа
- Монгол орны эрдэс түүхий эд, түүгээр үйлдсэн бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа
- Наноматериалын онолын загварчлал
- Хэт нам температурт үүсэх Бозе-Эйнштейний тунамлын судалгаа
- Квант компьютерийн хэрэгжүүлэлтийн онол
- Мөргөлдөөний онол
- Плазмын технологи
- Лазерын хэт богино импульс бодистой харилцан үйлчлэх
- Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын загварчлал
- Хиймэл дагуулын мэдээ ашиглан тал хээрийн бүс нутгийн ууршилтын загварчлал
- Хиймэл дагуулын мэдээ боловсруулалтын технологи
- Газарзүйн мэдээллийн системийн судалгаа
- Агаар мандлын оптик төлөв, тунгалаг чанар,
- Газрын гүний усны, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нөөц
- Дэвшилтэт түлшний технологийн судалгаа чиглэлээр эрдэм шинжилгээ туршилтын ажил гүйцэтгэж байна.
- Үл эвдэх сорилын техник, технологи
- Байгаль орчны нөлөөлөлийн үнэлгээ