Математикийн тэнхим

МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ

1. Товч түүх

БНМАУ-ын СнЗ-ын 1969 оны 247-р тогтоолоор Политехникийн дээд сургууль байгуулагдах шийдвэр гарсан бөгөөд 1987 онд “Ерөнхий эрдмийн факультет, Дээд математикийн тэнхим” байгуулагдсан нь одоогийн ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн үндэс суурь болсон юм. Тэнхимийн эрхлэгчээр Д.Шагдар, Ч.Раднаа, Д.Батхуяг, Т.Бавуудорж нарын профессорууд ажиллаж байв.

Тус тэнхим нь Дифференциал тэгшитгэл, Инженерийн математик, Системийн динамик загварчлал, Хэрэглээний математик гэсэн 4 профессорын багийн бүтэцтэйгээр ажиллаж байгаад 2014 оноос тэнхимийн зохион байгуулалттай болсон.

Тэнхимийн хамт олон дэлхийн жишигт ойртуулан шинэ технологи, мэдээллийн эрин зуунд хэрэглээний математикийн өндөр боловсролтой мэргэжилтний эрэлт хэрэгцээ, шаардлага нэмэгдэхийг харгалзан  үзэж үйлдвэрлэлийн болон технологийн процессыг судлах, оновчлох чадварлаг судлаач инженерүүд, хэрэглээний математикчдыг бэлтгэх, тэднийг улс орны янз бүрийн салбарт ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхааран судалгааны ажилд ихээхэн ач холбогдол өгөн ажиллаж байна.

Тус тэнхимийн профессор багш нараас олон улсын эрдэм шинжилгээний нэр хүндтэй сэтгүүлүүдэд 300 гаруй өгүүлэл хэвлүүлснээс олон ишлэл татагдах, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцох, урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, докторын зэрэг хамгаалах зэргээр  судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийж байна.

Тэнхимийн багш нар ахисан түвшний инженерийн математик, магадлалын онол- математик статистик, тооцон бодох математик, операторын онол, системийн динамик загварчлал, математикийн  хэрэглээний програм хангамж, санхүүгийн инженерчлэл, стохастик загварчлал, оновчтой удирдлагын онол, тооцон бодох шингэний динамик, инженерийн тооцоолол ба симуляци зэрэг чиглэлээр мэргэшин ажилладаг.

Математикийн тэнхимд 1 профессор, 2 зөвлөх профессор, 3 дэд профессор, 19 ахлах багш, 16 багш, 1 сургалтын мастер, 1 тэнхимийн эрхлэгчийн туслах ажиллаж байгаа бөгөөд тус тэнхимийн хамт олны дотор шинжлэх ухааны доктор /Sc.D/ 1, боловсролын ухааны доктор /Ph.D/ 17 байгаа нь багшлах боловсон хүчний 40-өөд хувийг эзэлж байна.

Математикийн тэнхимийн хамт олон

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2. Бэлтгэн гаргадаг мэргэжил

Бакалаврын хөтөлбөрүүд:

  • Статистик 2+2 хамтарсан хөтөлбөр 

            Монголд 2 жил сурсаны дараа БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их  сургуульд эсвэл ШУТИС-ийн Инженерийн ангиудад үргэлжлүүлэн суралцаж болно.

  • Германы Инженерийн бэлтгэл 

          Монголд 2 жил сурсаны дараа ХБНГУ-ын их дээд сургуулиудад эсвэл ШУТИС-ийн Инженерийн ангиудад үргэлжлүүлэн суралцаж болно.

Магистрын хөтөлбөрүүд:

  • Хэрэглээний математик
  • Математик загварчлал
  • Системийн динамик загварчлал

Доктор (Ph.D)-ын хөтөлбөр:

  • Хэрэглээний математик /доктор/

Тус тэнхимийн багш нар хамтран ном, сурах бичиг, гарын авлага 200 орчим, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл 800 гаруйг бичиж хэвлүүлжээ. Багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүд нь математикийн мэргэжлийн импакт фактор өндөртэй  олон улсын сэтгүүлүүдэд хэвлэгдэж, судлаачдын хүртээл болсоор байна.

3. Сургалтын лабораториуд

Тэнхимийн хэмжээнд сургалт судалгааны 2 лаборатори, 2 лекцийн танхим, 4 семинарын танхимтай. Математик тооцоолол, судалгаа хийх математикийн хэрэглээний программ хангамжууд бүхий интернетийн сүлжээнд холбогдсон, шаардлагатай тоног төхөөрөмжүүд суурилуулсан компьютерийн 2 лабораторитай бөгөөд тус бүр нэг ээлжиндээ 30 оюутан хичээллэх хүчин чадалтай юм. 

Математик тооцооллын лаборатори 1-406         Математик загварчлалын лаборатори 1-414     

Лабораторийн хичээлүүдэд ашиглагдах програм хангамж:

Matlab, Dev C++, Borland C++ 5.02, Dreamweaver CS3, CS6 Adobe Flash CS3, CS6, Visual Studio, Turbo C3.0, Maple, Drive зэрэг програмуудаас гадна хэрэглээний болон сүлжээний програмууд англи болон герман хэлээр судлагддаг. 

                                                     

Математикийн тэнхимийн 1-302, 1-303 тоот лекцийн танхимууд

Хичээл, илтгэлийг хөдөлгөөнт болон аудио, видео үзүүлэн материал бүхий интерактив хэлбэрээр хүргэж сонирхолтой, үр дүнтэй болгох зорилгоор 2019 оны 8 сард БСШУСЯ-ны санхүүжилтээр 302, 303 тоот лекцийн танхимуудад ухаалаг самбар, ухаалаг индэр, проектор зэрэг тоног төхөөрөмж суурьлуулан лекцийн цагийг илүү үр бүтээлтэй ашиглаж суралцагсадын онолын мэдлэгийг бүрэн нэмэгдүүлж, тав тухтай сурах орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

4. Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд

  • Дифференциал тэгшитгэл, тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл 
  • Экологи, эдийн засгийн математик загварчлал
  • Дискрет, Динамик, Стохастик загварчлал
  • Оновчлох, оновчтой удирдлага
  • Функционал анализ, Операторын онол
  • Инженерчлэлийн тооцоолол, дүрс ба дохио боловсруулалт
  • Боловсрол судлал
  • Тооцон бодох математик 
  • Үйлдлийн шинжлэл
  • Хүрээлэн буй орчин судлал

​5. Томоохон төсөл, хөтөлбөрүүд

  • “Механик дахь тухайн уламжлалт тэгшитгэлүүдийг ойролцоогоор бодох аргууд” 2009-2012
  • Бүс нутгийн хөгжлийн оновчлол, удирдлагын асуудлуудын шийдийг ойролцоолон олох аргуудын автоматжуулалт, 2013-2014
  • Автозамын гадаргуу дээрх гэмтлийг эрт үед нь оношлох, 2014-2016
  • “Байгаль нуурын бүсийн болон Монгол орны экологи, эдийн засгийн процессийн оновчтой удирдлагын хэрэгслийг автоматжуулах нь” хамтарсан төсөл, 2010-2012
  • "Хэрэглээний математик I, II" хичээлийн үндсэн сурах бичиг, 2016-2017
  • "Дундговь аймгийн стратеги хөгжлийн загвар боловсруулах" гэрээт ажил, 2017-2019
  • "Сэлэнгэ аймгийн стратеги хөгжлийн загвар боловсруулах"  гэрээт ажил, 2017-2019
  • "Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг системийн динамик загварчлалын аргаар судлах нь" гэрээт ажил, 2017-2019
  • “Монгол улсын татварын тогтцолцооны шинэчлэл, татварын оновчлол” төсөл, 2017-2019
  • “Математик” сурах бичиг төсөл, 2018-2019
  • "Цахилгаан эрчим хүчний алдагдал бууруулах аргачлал боловсруулах, норм тогтоох ажлын хэсэг" төсөл, 2018-2019
  • "Компьютер тоглоомын хамааралд нөлөөлөх хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга зам" хамтарсан төсөл, 2018-2019
  • "Машин сургалтыг үйлдвэрлэлд ашиглах их сургуулийн жижиг хөгжүүлэлт" хамтарсан төсөл, 2019 оноос хэрэгжүүлж эхэлж буй

Математикийн тэнхим нь жил бүр их дээд сургуулиудын профессор, багш нарын “Шинжлэх ухааны хөгжилд математик боловсрол, хэрэглээний хандлага” эрдэм шинжилгээний бага хурлыг, ШУТИС-ын оюутны Математикийн олимпиад, ОУ-ын “Ази, номхон далайн оюутны математикийн олимпиад” APMOUS-г амжилттай зохион байгуулж байна.

6. Гадаад харилцаа

  1.  ОХУ-ын Буриадын Их Сургууль
  2. ХБНГУ-ын Дармштадын Техникийн их сургууль
  3.  БНСУ-ын Ионсей их сургууль
  4.  Польш улсын Шинжлэх ухааны Академийн Математикийн хүрээлэнгийн Банах төв
  5. Тайваны Их Сургууль
  6. БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их  сургууль

Математикийн тэнхим нь гадаадын их, дээд сургуулиудтай, сургалт, эрдэм шинжилгээ, оюутан солилцоо, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай профессор багш нар олон улсын оюутан солилцооны IAESTE болон бусад хөтөлбөрүүдийн шугамаар ОХУ, ХБНГУ, БНСУ, Итали, БНХАУ, Зүүн өмнөд Азийн орнууд, БНПУ, Австри, зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлж байна.

Математикийн тэнхимийн бүрэлдэхүүн:

  1. Тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор П.Нямсүрэн 
  2. Профессор, доктор (Sc.D), профессор Д.Цэдэнбаяр
  3. Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Б.Сэр-Од
  4. Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Д.Ганзориг
  5. Дэд профессор, докторант Ц.Жаргалсайхан
  6. Дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор Т.Баяртөгс
  7. Ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэцэгсүрэн
  8. Ахлах багш, доктор (Ph.D) Д.Батнасан
  9. Ахлах багш, доктор (Ph.D) Т.Батзул
  10. Ахлах багш, доктор (Ph.D) Ц.Балжинням
  11. Ахлах багш, доктор (Ph.D) Ц.Цогзолмаа
  12. Ахлах багш, доктор(Ph.D) Г.Батцэцэг
  13. Ахлах багш, доктор(Ph.D) Х.Отгондорж
  14. Ахлах багш, доктор(Ph.D) Ц.Мөнхгэрэл
  15. Ахлах багш, доктор(Ph.D) Ү.Ариунаа
  16. Ахлах багш, доктор (Ph.D) Ж.Ариунгэрэл
  17. Ахлах багш, магистр В.Батзориг
  18. Ахлах багш, магистр Р.Чойсүрэн
  19. Ахлах багш, магистр Т.Гэрэлтуяа
  20. Ахлах багш, магистр Л.Батболд
  21. Ахлах багш, магистр С.Уранчимэг
  22. Ахлах багш, магистр Д.Ариун-Эрдэнэ
  23. Ахлах багш, магистр У.Дэлгэрсайхан
  24. Ахлах багш, магистр Я.Лутбат
  25. Ахлах багш, магистр Х.Энхбаяр
  26. Ахлах багш, доктор Б.Тайгынтуяа
  27. Багш, магистр М.Энхцэцэг
  28. Багш, магистр Д.Анхтуяа
  29. Багш, магистр В.Чимэдлодой
  30. Багш, магистр Н.Хажидсүрэн
  31. Багш, магистр Х.Уугантуяа
  32. Багш, магистр Л.Бурмаа
  33. Багш, магистр А.Эрдэнэсоёл
  34. Багш, магистр Ж.Төвшинтулга
  35. Багш, магистр Ө.Уянга
  36. Багш, магистр С.Баасансүрэн
  37. Багш, магистр А.Элбэгжаргал
  38. Багш, магистр Т.Цэвээнгэрэл
  39. Багш, магистр Т.Цагаанаа
  40. Багш, магистр Ж.Гэрэлмаа
  41. Багш, магистр Б.Энхжаргал
  42. Сургалтын мастер, магистр П.Туул

Холбоо барих хаяг:

Математикийн тэнхим

Утас: (976-11)-2311, 324590

Өрөө - 1-413