Судалгааны лабораториуд

Анализын нэгдсэн лаборатори

Бакалавр, магистр, доктор оюутнууд ба багш нарын судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх үндсэн суурь бааз юм. Тус лабораторит гэрээт шинжилгээ, гадаад ба дотоодын төсөл ажлуудыг гүйцэтгэх, усны химийн найрлагын шинжилгээ ба багажит шинжилгээний арга, аргачлалын чиглэлээр богино хугацааны мэргэшүүлэх төлбөрт сургалтын ажлуудыг зохион байгуулдаг.

Тус лабораторит дараах чиглэлээр судалгааны ажлууд хийгдэж байна;

-Ус, хөрс ба давсны химийн найрлагын судалгаа

- Ус бэлтгэл, цэвэршүүлэх технологийн судалгаа

- Эрдэс түүхий химийн найрлага, химийн технологийн судалгаа

- Хоёрдогч түүхийн эдийг ашиглах боломжийн судалгаа

- Үнэт ба өнгөт металын хүдрийг боловсруулах пиро ба гидрометаллургийн судалгаа

Материаллаг бааз: Тус лаборатори нь бодисын химийн найрлага ба бүтцийг тогтоох дараах орчин үеийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон болно. Үүнд:

                

Шилэн материалын лаборатори

2009 онд Голландын Амстердамын их сургууль, Азийн хөгжлийн сангийн дэмжлэгэтэйгээр үүсгэн байгуулсан. Химийн шил сав, багаж хэрэгсэлийг сэргээн засварлах, сорил туршилтын үед шаардлага, хэрэгцээг нь хангасан шилэн эдлэл хийх юм.

Материаллаг бааз: Тус лаборатори нь шилэн эдлэлийг дулааны ба механик аргаар боловсруулах тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Үүнд:  

              

Нанотехнологийн лаборатори

Эрдэс түүхий эд, бодис, материалын кристалл бүтэц, найрлагын судалгаа, 1нм÷10000 нм-ийн мужид бөөмийн хэмжээс ба түүний тархалт, тогтворжилтийн судалгаа, Монгол орны эрдэс түүхий эд, түүгээр үйлдсэн бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа явуулж улс болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна.

                     

Физик загварчлалын лаборатори

Онолын физик, наноматериалын загварчлалын лаборатори

Наноматериалын онолын загварчлал, хэт нам температурт үүсэх Бозе-Эйнштейний тунамлын онол, квант компьютерийн хэрэгжүүлэлтийн онол, мөргөлдөөний онол, плазмын технологи, лазерын хэт богино импульс бодистой харилцан үйлчлэх онолын чиглэлээр судалгаа явуулж үр дүнгүүд нь улс болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна.

Зайн тандан судлалын лаборатори

Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын загварчлал, хиймэл дагуулын мэдээ ашиглан тал хээрийн бүс нутгийн ууршилтыг загварчлах, хиймэл дагуулын мэдээ боловсруулалтын технологи, газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр судалгаа явуулж улс болон олон улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байна.