ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо
delger

ШУТИС-ийн 65 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ШУТИС-ийн "Оны шилдэг багш" шалгаруулалтын  1-р шатны уралдаан Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн багш профессоруудын дунд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны 09:00 цагт ШУТТНС-ын 604 тоот өрөөнд амжилттай болж өндөрлөлөө.

 "ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ" ангилалд 
Ю.Ганчимэг /Химийн тэнхимийн эрхлэгч/

"ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ" ангилалд 

Г.Мөнхсайхан /Физикийн тэнхимийн профессор /

"ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ"  ангилалд 

О.Энхцолмон /Физикийн тэнхимийн дэд профессор/

нар шалгарч 2-р шатны шалгаруулалт
буюу ШУТИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулиудын шалгарсан багш, профессоруудтай өрсөлдөхөөр боллоо.

Нийт шалгаруулалтанд оролцсон багш, профессорууд, шалгаруулах комиссын гишүүд болон зохион байгуулсан багшийн хөгжлийн багийнханд гүн талархал илэрхийлье