ӨМАҮИС-д "Химийн нэр томъёо" толь бичиг туурвих, бусад ажлаар ажиллаад ирлээ.
ganbii

БНХАУ, Өвөрмонголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд 2019.03.11-ний өдрөөс 2019.03.16-ыг дуустал “Химийн нэр томъёо” толь бичиг туурвих, “Химийн технологи”, “Үйлдвэрийн экологи” хөтөлбөрийн оюутнуудыг үйлдвэрийн дадлага хийлгэх, хамтарсан “Химийн инженерчлэл” 2+2 хөтөлбөрийн оюутнуудын танилцах дадлага, хамтран ахисан түвшинд оюутан бэлтгэх, залуу багш нарыг богино хугацаагаар судалгааны лабораторт ажиллуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлын хүрээнд ХШУС, ХИС-ын зөвлөх профессор, доктор (Ph.D) Б.Бямбагар, ахмад багш, профессор, доктор (Ph.D) П.Мөнхбаатар, дэд профессор, доктор (Ph.D)  Б.Тунгалагтамир нар ажиллаад ирлээ.

Ажлын хүрээнд:

  1. “Химийн нэр томъёо” туурвих ажлын хүрээнд ӨМАҮИС-ийн ажлын хэсэгтэй уулзаж, “Химийн нэр томъёо” толь бичгийн дотоод агуулга, ашиглах толь бичгийн сонголтуудыг нэг бүрчлэн тулгаж, олон улсын “Химийн нэр томъёо”-ны толь бичгийн шаардлагыг хангасан байдлаар хийхээр тохирч, ажлын хуваарилалт хийлээ. Мөн тус толь бичгийг редакторлахад ӨМАҮИС-ийн зүгээс ӨМӨЗО-ны сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хорооны дарга асан Cha Ke ажиллахаар боллоо.  

  1. Өвөрмонголын Аж Үйлдвэрийн Их Сургууль, Химийн инженерчлэлийн сургуультай  хамтарсан “Химийн инженерчлэл”-ийн 2+2 хөтөлбөрийн оюутнуудыг танилцах дадлагыг хийлгэхээр тогтлоо. Үүнд: ӨМАҮИС-ийн зүгээс оюутнуудыг байр, зарим зардал, сургууль болон сургалт, судалгааны бүх лабораториудтай танилцуулах боллоо.
  2. “Химийн технологи”, “Үйлдвэрийн экологи” хөтөлбөрийн оюутнуудыг үйлдвэрийн дадлагыг ӨМАҮИС-ийн Олон Улсын Харилцааны Сургууль, Химийн Технологийн Сургууль хамтран зохион байгуулахаар болов. ӨМАҮИС-ийн зүгээс оюутнуудын байр, хоолны зардлыг хариуцан, мөн хагас үйлдвэрийн төхөөрөмжүүд дээр ажиллуулж, химийн үйлдвэрийн процесс, автоматжуулалт зэрэг практик мэдлэгийг олгохоор боллоо.
  3. Химийн инженерчлэлийн салбарын залуу багш нарыг богино хугацаагаар судалгааны лабораторт  ажиллуулах бололцоотой гэдгээ илэрхийллээ.
  4. Манай сургуулийг төгссөн оюутнуудыг ахисан түвшний хөтөлбөрт хамтран сургах, тодорхой чиглэлүүдээр ирэх жилийн Хятад-Монголын хамтарсан төсөлд хамтран оролцох чиглэл тогтоохоор тогтлоо.

  1. Дэд профессор, доктор (Ph.D)  Б.Тунгалагтамир ӨМАҮИС-д Хятадын засгийн газрын тэтгэлэгээр суралцаж буй оюутнуудад “如何提高来华留学生汉语水平及专业素养” сэдвээр илтгэл тавилаа.
  2. http://news.imut.edu.cn/info/1005/4655.htm, http://dice.imut.edu.cn/info/1005/3994.htm

Химийн инженерчлэлийн салбар