ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
delger

2024 оны.09-р сарын 18-23-ны өдрүүдэд Математикийн тэнхим болон  Японы Кумамото ИС, ОХУ-ын Москвагийн ТИС-ийн  профессор багш нартай хамтарсан семинар амжилттай зохион байгуулагдлаа. Семинарт Кумамото ИС-ийн профессор Kita Naoyasu, Hirofuni Yamada, Kimura Hironobu, Москвагийн ТИС-ийн  хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Николай Иванович Сидняев нар оролцлоо. Профессорууд өөрийн сургууль, өөрийн судалгааны ажлаар багш, оюутнуудад 2 удаагийн сургалт явууллаа. Мөн сургуулиудын хамтын ажиллагаа, ахисан түвшний сургалтын өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэв. Математикийн тэнхимийн багш Б.Энхжаргал Москвагийн ТИС-д, багш Т.Гэрэлмаа Кумамото ИС-д докторт суралцаж байна. Цаашид хамтын ажиллаагаа өргөжүүлэх, хамтарсан төсөлд оролцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

       

     

     

                                           ХШУС-ИЙН МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ