Нанотехнологи, материал судлалын лабораторын танилцуулга
- Зорилго: Материал судлал, хатуу биеийн физик, нанотехнологийн салбарт сургалт ба эрдэм шинжилгээний ажил явуулах.
- Судалгааны ажлын чиглэл:
- Материал, эрдэс түүхий эд, бодисын кристалл бүтэц, найрлагын судалгаа (XRD)
- Хэт авианы үйлчлэлээр суспенз ба эмульсийн дээж бэлтгэх
- Нанобөөмийн хэмжээний иж бүрэн шинжилгээ (1-10.000нм)
- Бодисын гадаргуугийн төлвийг нано, микро, макро түвшинд топографи дүрсээр харах
- Бодисын гадаргуугийн морфологийн иж бүрэн шинжилгээ
- Атомыг нанохэмжээст түвшинд харах
- Наномикроскопын тусламжтайгаар материалын гадаргуугийн цэвэршилтийн зэргийг тодорхойлох, каластрын түвшинд анализ хийх
- Монгол орны эрдэс түүхий эд, түүгээр үйлдсэн бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа
- Нанохэмжээст перовскит төрлийн нэгдлийн судалгаа
- Бактерийн эсрэг үйлчлэлтэй наноматериалын судалгаа
- Өндөр энерги ба өндөр хурдны бөмбөгөн тээрмээр нанохэмжээст материал гарган авах судалгаа
- Лабораторын материаллаг бааз
- Фотоны хөндлөн корреляцийн спектроскоп PCCS (Nanophox)
- Бага өнцгийн рентген дифрактометр PHILIPS PW 1750
- Нунтгийн рентген дифрактометр Enraf Nonius Delft 583
- Нунтгийн рентген дифрактометр ДРОН 2.0
- Хэт авианы титан хошуу KF-900
- Олон зориулалттай тэмтрэх зондын микроскоп СММ-2000
- Дериватографи
- Дээж хатаах ба шатаах төхөөрөмж (1000C, 17000C)
- Өндөр энерги ба өндөр хурдны бөмбөгөн тээрэм (VQ-N 220v High Energy High Speed Ball Mill)
Нанотехнологи, материал судлалын лабораторын танилцуулга /Үзэх/