Нанотехнологи, материал судлалын лабораторын танилцуулга
ganbii

Нанотехнологи, материал судлалын лабораторын танилцуулга

 

  • Зорилго: Материал судлал, хатуу биеийн физик, нанотехнологийн салбарт сургалт ба эрдэм шинжилгээний ажил явуулах.

 

  • Судалгааны ажлын чиглэл:
    1. Материал, эрдэс түүхий эд, бодисын кристалл бүтэц, найрлагын судалгаа (XRD)
    2. Хэт авианы үйлчлэлээр суспенз ба эмульсийн дээж бэлтгэх
    3. Нанобөөмийн хэмжээний иж бүрэн шинжилгээ (1-10.000нм)
    4. Бодисын гадаргуугийн төлвийг нано, микро, макро түвшинд топографи дүрсээр харах
    5. Бодисын гадаргуугийн морфологийн иж бүрэн шинжилгээ
    6. Атомыг нанохэмжээст түвшинд харах
    7. Наномикроскопын тусламжтайгаар материалын гадаргуугийн цэвэршилтийн зэргийг тодорхойлох, каластрын түвшинд анализ хийх  
    8. Монгол орны эрдэс түүхий эд, түүгээр үйлдсэн бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа
    9. Нанохэмжээст перовскит төрлийн нэгдлийн судалгаа
    10. Бактерийн эсрэг үйлчлэлтэй наноматериалын судалгаа
    11. Өндөр энерги ба өндөр хурдны бөмбөгөн тээрмээр нанохэмжээст материал гарган авах судалгаа
  • Лабораторын материаллаг бааз
    1. Фотоны хөндлөн корреляцийн спектроскоп PCCS (Nanophox)
    2. Бага өнцгийн рентген дифрактометр PHILIPS PW 1750
    3. Нунтгийн рентген дифрактометр Enraf Nonius Delft 583
    4. Нунтгийн рентген дифрактометр ДРОН 2.0
    5. Хэт авианы титан хошуу KF-900
    6. Олон зориулалттай тэмтрэх зондын микроскоп СММ-2000
    7. Дериватографи
    8. Дээж хатаах ба шатаах төхөөрөмж (1000C, 17000C)
    9. Өндөр энерги ба өндөр хурдны бөмбөгөн тээрэм (VQ-N 220v High Energy High Speed Ball Mill)

Нанотехнологи, материал судлалын лабораторын танилцуулга  /Үзэх/