ШУТИС-ийн ХШУС-ийн оны шилдэг багш шалгаруулах ажлын удирдамж
ganbii

ШУТИС-ийн ХШУС-ийн оны шилдэг багш шалгаруулах ажлын удирдамж

ШУТИС-ийн оны шилдэг багш шалгаруулах журмыг үндэслэн ХШУС-ийн оны шилдэг багшийг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

  1. ХШУС-ийн оны шилдэг багш шалгаруулах ажлыг ШУТИС-ийн оны шилдэг багш шалгаруулах журамд заасан ангиллаар шалгаруулалтанд оролцох хүсэлтэй нийт багш нарын дунд зохион байгуулна.
  2. Шалгаруулалт 2016 оны 09 сарын 23-ны өдөр 09.00-15.00 цагийн хооронд ШУТТНС-ийн 503 тоот өрөөнд явагдана.
  3. Шалгаруулалтанд оролцох багш нар өөрсдийн материалыг бэлнээр авчирч тухайн өрөөнд харгалзах ангиллаар үзэсгэлэн хэлбэртэйгээр дэлгэн байршуулна. 
  4. Шалгаруулалтанд оролцогчид ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулах журмын өөрийн орох ангиллын хавсралтад заасан хүснэгтийн дагуу өөрийн үнэлгээг үзүүлэлт бүрээр бөглөсөн байна.
  5. Тухайн ангилалд шалгуур үзүүлэлтийн 60-аас дээш хувийг гүйцэтгэсэн багш сонгон шалгаруулалтанд оролцоно.
  6. Шалгаруулалтын үнэлгээг комиссын гишүүдийн тавьсан үнэлгээний дунджаар тооцно.
  7. Ангилал бүрт авсан онооны дарааллаар байр эзлүүлнэ.
  8. Шалгаруулалтын дүнг тухайн өдрийн 17.00 цагт нийт оролцсон багш нарт танилцуулна.
  9. Ангилал бүрээс шалгарсан нэг багшийг ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулалтанд оролцуулахаар захирлын тушаал гаргаж тодорхойлно.
  10. Шулгаруулалтын хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгаруулалтанд нөхөж оруулахгүй

ХШУС-ийн  Багшийн хөгжлийн баг