ШУТИС-ийн ХШУС-ийн оны шилдэг багш шалгаруулах ажлын удирдамж
ШУТИС-ийн оны шилдэг багш шалгаруулах журмыг үндэслэн ХШУС-ийн оны шилдэг багшийг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
- ХШУС-ийн оны шилдэг багш шалгаруулах ажлыг ШУТИС-ийн оны шилдэг багш шалгаруулах журамд заасан ангиллаар шалгаруулалтанд оролцох хүсэлтэй нийт багш нарын дунд зохион байгуулна.
- Шалгаруулалт 2016 оны 09 сарын 23-ны өдөр 09.00-15.00 цагийн хооронд ШУТТНС-ийн 503 тоот өрөөнд явагдана.
- Шалгаруулалтанд оролцох багш нар өөрсдийн материалыг бэлнээр авчирч тухайн өрөөнд харгалзах ангиллаар үзэсгэлэн хэлбэртэйгээр дэлгэн байршуулна.
- Шалгаруулалтанд оролцогчид ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулах журмын өөрийн орох ангиллын хавсралтад заасан хүснэгтийн дагуу өөрийн үнэлгээг үзүүлэлт бүрээр бөглөсөн байна.
- Тухайн ангилалд шалгуур үзүүлэлтийн 60-аас дээш хувийг гүйцэтгэсэн багш сонгон шалгаруулалтанд оролцоно.
- Шалгаруулалтын үнэлгээг комиссын гишүүдийн тавьсан үнэлгээний дунджаар тооцно.
- Ангилал бүрт авсан онооны дарааллаар байр эзлүүлнэ.
- Шалгаруулалтын дүнг тухайн өдрийн 17.00 цагт нийт оролцсон багш нарт танилцуулна.
- Ангилал бүрээс шалгарсан нэг багшийг ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулалтанд оролцуулахаар захирлын тушаал гаргаж тодорхойлно.
- Шулгаруулалтын хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгаруулалтанд нөхөж оруулахгүй
ХШУС-ийн Багшийн хөгжлийн баг