УЛСЫН ХИМИЙН XXXI ОЛИМПИАДАД ШУТИС-ИЙН ОЮУТНУУД
АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Улсын химийн XXXI олимпиад 2022 оны 5-р сарын 6-8 өдрүүдэд 1, 2 дугаар ангийн оюутнууд оролцох А бүлэг, 3, 4 дүгээр ангийн оюутнууд оролцох Б бүлэг гэсэн төрлүүдээр МУИС дээр зохион байгуулагдлаа.
Уг олимпиадад ШУТИС, МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, Монгол Германы Технологийн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутнууд оролцов.
А бүлэг: ШУТИС, ХШУС-ийн Химийн инженерчлэл хөтөлбөрийн 2-р ангийн оюутан Г.Анударь алтан медаль, ШУТИС-ийн харьяа Эрдэнэтийн Технологийн Сургуулийн Ашигт малтмал боловсруулах технологи хөтөлбөрийн 1-р ангийн оюутан Б.Өгөөмөр, С.Энхсаруул нар хүрэл медаль хүртлээ.
Б бүлэг: ШУТИС, ХШУС-ийн Химийн технологи хөтөлбөрийн 4-р ангийн оюутан Ц.Батхүү, Химийн инженерчлэл хөтөлбөрийн 3-р ангийн оюутан О.Тэмүүлэн нар мөнгөн медаль, Химийн Инженерчлэл хөтөлбөрийн 4-р ангийн оюутан Г.Бүрэнтогтох, Н.Жаргал нар хүрэл медаль хүртлээ.
Амжилт гаргасан бүх оюутнууд болон профессор багш нартаа халуун баяр хүргэе.
Химийн Инженерчлэлийн Салбарын хамт олон
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Германы Инженерийн Бэлтгэл хөтөлбөрийн 20 жилийн ойн уулзалт боллоо
УЛСЫН ХИМИЙН XXXI ОЛИМПИАДАД ШУТИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
ШУТИС, ХШУС, ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАРЫН ТӨГСӨГЧДӨД АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАХ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын Физикийн 33 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн өндөрлөлөө