УЛСЫН ХИМИЙН XXXI ОЛИМПИАДАД ШУТИС-ИЙН ОЮУТНУУД
АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Улсын химийн XXXI олимпиад 2022 оны 5-р сарын 6-8 өдрүүдэд 1, 2 дугаар ангийн оюутнууд оролцох А бүлэг, 3, 4 дүгээр ангийн оюутнууд оролцох Б бүлэг гэсэн төрлүүдээр МУИС дээр зохион байгуулагдлаа.
Уг олимпиадад ШУТИС, МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, Монгол Германы Технологийн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутнууд оролцов.
А бүлэг: ШУТИС, ХШУС-ийн Химийн инженерчлэл хөтөлбөрийн 2-р ангийн оюутан Г.Анударь алтан медаль, ШУТИС-ийн харьяа Эрдэнэтийн Технологийн Сургуулийн Ашигт малтмал боловсруулах технологи хөтөлбөрийн 1-р ангийн оюутан Б.Өгөөмөр, С.Энхсаруул нар хүрэл медаль хүртлээ.
Б бүлэг: ШУТИС, ХШУС-ийн Химийн технологи хөтөлбөрийн 4-р ангийн оюутан Ц.Батхүү, Химийн инженерчлэл хөтөлбөрийн 3-р ангийн оюутан О.Тэмүүлэн нар мөнгөн медаль, Химийн Инженерчлэл хөтөлбөрийн 4-р ангийн оюутан Г.Бүрэнтогтох, Н.Жаргал нар хүрэл медаль хүртлээ.
Амжилт гаргасан бүх оюутнууд болон профессор багш нартаа халуун баяр хүргэе.
Химийн Инженерчлэлийн Салбарын хамт олон
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2024” улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Улсын химийн XXXIII олимпиадыг их, дээд оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2024” амжилттай болж өндөрлөлөө.
ХШУС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Оюутны Физикийн XXXIV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.