Хими-2021 бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо
ganbii

Химийн Инженерчлэлийн Салбарын бакалавр оюутны “Хими-2021” эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 03-р сарын 11-ны өдөр “team” - ээр боллоо. Шүүгчээр ахлах багш Т.Баттөмөр,  С.Мягмарсүрэн, багш Б.Өлзийдэлгэр нар зохион байгуулагчаар ажиллав.

Хуралд “Хөдөлгөөнт давхаргат реакторын давхаргын материалын шинж чанарын нөлөө” ХИ-IV Б.Халиунаа, “Эмульсэн тэсрэх бодис бэлтгэх судалгаа” ХИ-IV Г.Тулга, “Шивээ-Овоогийн нүүрсний дулаан задралын шинж чанарын судалгаа” ХИ-IV Б.Дэлгэрмаа, “Будан барбад  ургамлын фитохими ба биологийн идэвхийн урьдчилсан судалгаа”  ХИ-IV Б.Зулсар нар оролцсон.

    

Илтгэгч ХИ-4 Б.Халиунаа, Удирдагч багш (Ph.D) Ц.Баяртсайхан “Хөдөлгөөнт давхаргат реакторын давхаргын материалын шинж чанарын нөлөө” илтгэл  18 оноо

Илтгэгч ХИ-4 Б.Зулсар, Удирдагч багш (Ph.D) А.Солонго “Будан барбад  ургамлын фитохими ба биологийн идэвхийн урьдчилсан судалгаа” илтгэл 17.5 оноо

Илтгэгч ХИ-4 Г.Тулга, Удирдагч багш (Ph.D) Ю.Ганчимэг “Эмульсэн тэсрэх бодис бэлтгэх судалгаа” илтгэл 17 оноо

Илтгэгч ХИ-4 Б.Дэлгэрмаа, Удирдагч багш (Ph.D) Ц.Баяртсайхан “Шивээ-Овоогийн нүүрсний дулаан задралын шинж чанарын судалгаа” илтгэл 17 оноогоор дүгнэв.

 

ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР