Химийн Инженерчлэлийн Салбарын бакалавр оюутны “Хими-2021” эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 03-р сарын 11-ны өдөр “team” - ээр боллоо. Шүүгчээр ахлах багш Т.Баттөмөр, С.Мягмарсүрэн, багш Б.Өлзийдэлгэр нар зохион байгуулагчаар ажиллав.
Хуралд “Хөдөлгөөнт давхаргат реакторын давхаргын материалын шинж чанарын нөлөө” ХИ-IV Б.Халиунаа, “Эмульсэн тэсрэх бодис бэлтгэх судалгаа” ХИ-IV Г.Тулга, “Шивээ-Овоогийн нүүрсний дулаан задралын шинж чанарын судалгаа” ХИ-IV Б.Дэлгэрмаа, “Будан барбад ургамлын фитохими ба биологийн идэвхийн урьдчилсан судалгаа” ХИ-IV Б.Зулсар нар оролцсон.
Илтгэгч ХИ-4 Б.Халиунаа, Удирдагч багш (Ph.D) Ц.Баяртсайхан “Хөдөлгөөнт давхаргат реакторын давхаргын материалын шинж чанарын нөлөө” илтгэл 18 оноо
Илтгэгч ХИ-4 Б.Зулсар, Удирдагч багш (Ph.D) А.Солонго “Будан барбад ургамлын фитохими ба биологийн идэвхийн урьдчилсан судалгаа” илтгэл 17.5 оноо
Илтгэгч ХИ-4 Г.Тулга, Удирдагч багш (Ph.D) Ю.Ганчимэг “Эмульсэн тэсрэх бодис бэлтгэх судалгаа” илтгэл 17 оноо
Илтгэгч ХИ-4 Б.Дэлгэрмаа, Удирдагч багш (Ph.D) Ц.Баяртсайхан “Шивээ-Овоогийн нүүрсний дулаан задралын шинж чанарын судалгаа” илтгэл 17 оноогоор дүгнэв.
ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо