“ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” ЭШХ-ын зар
ganbii

ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД

эрдэм шинжилгээний хурдын зар

           Тус сургуулийн Химийн инженерчлэлийн салбар нь Монголын химийн нийгэмлэгтэй хамтран 2020 оны 12 дүгээр сарын 17-ны өдөр ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын танхим (Е-604)–д “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт уламжлалт 8-р эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул эрдэмтэн, судлаач, багш, докторант, магистрант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хуралд оролцох судлаачдын бүтээлийг болон хуралтай холбоотой асуудлыг 2020 оны 12 дүгээр сарын 01-ны дотор org_technology@must.edu.mn электрон шуудангийн хаягаар хүлээн авна.

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг  хавсралтаас үзнэ үү.

/ckfinder/userfiles/files/havsralt-1(2).docx