КИМС-АЗИА ОЛОН УЛСЫН ДӨРӨВДҮГЭЭР СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ganbii

КИМС-АЗИА ОЛОН УЛСЫН ДӨРӨВДҮГЭЭР СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

ШУТИС-ийн Материал судлалын төв нь КИМС-АЗИА төслийн хүрээнд “Бохир ус цэвэршүүлэх адсорбент материалын судалгаа” сэдэвт судалгааны ажлыг БНСУ-ын Материал судлалын хүрээлэнтэй хамтран 2017-2019 онд амжилттай гүйцэтгэсэн.

Уг төслийн үр дүнг жил бүр олон улсын симпозиум дээр хэлэлцүүлж ирсэн бөгөөд анхны хурлыг БНСУ-ын Материал судлалын хүрээлэн, хоёрдугаар хурлыг ШУТИС-ийн Материал судлалын төв, гуравдугаар хурлыг Индонезийн ШУА-ийн Физикийн хүрээлэн дээр 2017-2019 онд амжилттай зохион байгуулагдсан билээ.

2017-2019 оны судалгааны ажлын үр дүнд үндэслэн КИМС-АЗИА төслийг 2020 онд дахин сунгасан.

Энэ жил цар тахлын улмаас КИМС-АЗИА олон улсын дөрөвдүгээр симпозиум онлайн хэлбэрээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж өнгөрлөө.

 

Тус симпозиумд БНСУ-ын Материал судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Жунг-Хван-Лее тэргүүтэй эрдэмтэд, Индонезийн ШУА-ийн Физикийн хүрээлэнгийн захирал доктор Ю.Райке, Камбожийн ШУА-ийн Ой судлалын хүрээлэнгийн захирал доктор С.Хенг, эрдэмтэн доктор Т.Макара, Ветьнамийн ШУА-ийн Материал судлалын хүрээлэнгийн захирал Доан Динх Фуонг, доктор Нгуен Хию Дан болон доктор Хоанг Анх Сон нар оролцсон.

Тус симпозиумд КИМС-АЗИА төслийн “Бохир ус цэвэршүүлэх адсорбент материалын судалгаа” сэдэвт судалгааны ажлын удирдагч, ШУТИС-ийн Материал судлалын төвийн захирал дэд профессор, доктор Г.Саран, төслийн багийн гишүүд ХШУС-ийн ахлах багш, доктор А.Доржготов, багш Р.Долгоржав, сургалтын мастер С.Баяржаргал нар болон ХШУС-ийн доктор оюутан Д.Болормаа нар оролцлоо

        

КИМС-АЗИА дөрөвдүгээр симпозиумд БНСУ, Индонез, Камбож, Ветьнам болон Монгол улсаас нийт 8 илтгэл хэлэлцүүлсэн.

Материал судлалын төвийн захирал дэд профессор, доктор Г.Саран “Кальцинацид оруулсан каолин ашиглан керамик мембраны суппорт гарган авах судалгаа” сэдэвт илтгэл тавьж, 2020 онд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнгээ амжилттай хэлэлцүүллээ.

ХШУС, Химийн инженерчлэлийн салбар

Материал судлалын төв