ТАЛАРХАЛ
ganbii

Дэлхий даяар COVID-19-ын халдвар тархан, улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм баримталж байгаа энэ үед ШУТИС,  Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуультай хамтын ажиллагаатай БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуулиас бидэнд өөрсдийн сэтгэлийн бэлэг,  амны хаалт илгээсэн байна. Бид энэхүү сайхан сэтгэл шингэсэн бэлгийн дээжийг ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн хамт олон, үйлчилгээний ажилтан нарт дамжуулан өглөө.

 

 

БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуулийн хувьд 2017 оноос эхлэн  Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуультай сургалт, эрдэм шинжилгээ,  багш, оюутан солилцоо, оюутны дадлагын талаар хамтран ажиллаж байгаа билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд бакалаврын түвшний “Статистик 2+2” хамтарсан,

ахисан түвшний “Доктор, пост доктор” хөтөлбөрүүд бүрэн тэтгэлэгтэй хэрэгжиж байгаа бөгөөд ХШУС-ийн 1 багш докторантурт, нэг төгсөгч магистрантурт Хятад улсын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэйгээр  амжилттай суралцаж байна. Баруун Хойд Политехникийн Их Сургуулийн зүгээс хамтарсан хөтөлбөрийн оюутнуудад мэргэжлийн болон хятад хэлний сурах бичгүүдийг тогтмол нийлүүлдэг юм. 

Энэ хичээлийн жилээс Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн 2 багш докторантурт, 2 сургалтын мастер  магистрантурт тэтгэлэгтэй суралцахаар холбогдох бичиг баримт, материалуудаа хүргүүлэн, анхан шатны шалгалтаа амжилттай өгөөд байна.

Дэлхий нийтийг хамарсан халдварт вируснаас хамгаалахад зориулан эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл ирүүлсэн БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуулийнхандаа баярласнаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Бидний эрүүл мэндийн төлөө ажиллаж буй ШУТИС-ийн эрүүл мэндийн хамт олон, сургуулийн аж ахуй, цэвэрлэгээ хариуцан ажиллаж буй ажилтан, албан хаагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захиргаа

 

GRATITUDE

The Northwestern Polytechnical University of China has sent kindly gifts to the School of Applied Sciences of the Mongolian University of Science and Technology at a time when COVID-19 is spreading worldwide and Mongolia has national quarantine. We delivered gift samples to the medical and service staff of the Medical center of MUST.

            The Northwestern University of China has been cooperating with the School of Applied Sciences since 2017 in training research, teacher and student exchange and internship. We have been implementing “Statistics 2+2” joint program and “Doctor, Post Doctor” program under scholarship within the framework of the cooperation. For instance, a teacher from Humanities and Social Sciences Department of MUST is studying for a doctoral degree and graduate student is studying successfully with a 100% scholarship from Chinese Government. Moreover, the Northwestern Polytechnical University provides professional and Chinese language textbooks to students, who are studying in the joint program. Two lecturer of the School of Applied Sciences have applied to Ph.D program, and two graduates have successfully passed the initial exam for master programs in this academic year.

            We would like to express our gratitude to colleagues of Northwestern Polytechnical University for providing medical protection and you every success in your work!

We would like to express our gratitude to the medical staff of the Mongolia University of Science and Technology and the staff in charge of school facilities and cleaning for their timely support in the time of a pandemic!

 

Administration of the School of Applied Sciences, MUST