Инженер технологийн дээд боловсрол төслийн хүрээнд шинээр ирсэн лабораторийн ажлуудыг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.
Хэрэглээний шинжлэх ухаан сургуулийн Физикийн тэнхимд Инженер технологийн дээд боловсрол (ИТДБ) төслийн хүрээнд шинээр ирсэн лабораторийн ажлын хоёр дахь хэлэлцүүлэг 2020 оны 01 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ хэлэлцүүлэгт Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, ШУТИС-ийн чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга Э.Халиун, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал А.Сарнай, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Ц.Амартайван, Инженерийн дээд боловсролын төслийн мэргэжилтэн Б.Цэрэнханд, Д.Энх-Оргил нар хүрэлцэн ирж лабораторийн ажлуудыг хэрхэн сургалтанд нэвтрүүлж байгаатай танилцлаа.
Хэлэлцүүлгийг нээж физикийн тэнхимийн эрхлэгч Ч.Алдармаа ШУТИС-ийн физикийн тэнхимийн түүх, физикийн сургалт, физикийн тэнхимээс зохион байгуулдаг ажлууд, лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар танилцууллаа.
ИТДБ төслийн хүрээнд Физикийн лабораторийн 16 ажил хүлээн авсан бөгөөд Физик-1 хичээлийн сургалтанд хэрэглэгдэх 7 лабораторийн ажлын хэлэлцүүлгийг 2019 оны 08 сарын 23-нд хийж, сургалтанд нэвтрүүлсэн байна. Энэ удаад Физик-2 хичээлийн сургалтанд нэвтрүүлж байгаа 9-н лабораторийн ажлуудыг танилцуулах хэлэлцүүлгийг нийт багш нарын хүрээнд амжилтай зохион байгууллаа.
Физикийн шинэ лабораторийн ажлын нэрс
Д/д |
Ажлын нэр |
Лаборатори |
Хариуцах багш |
2019 оны 8 дугаар 23-ны өдөр хэлэлцүүлсэн шинэ лабораторийн ажил |
|||
1 |
Налуу хавтгай дээрх биеийн тэнцвэрийг судлах |
Механикийн лаборатори
Хариуцагч: Сургалтын мастер Р.Буянжаргал |
Г.Зоригт |
2 |
Статик ба динамик үрэлтийн хүчийг судлах |
Г.Зоригт Ц.Байгальмаа |
|
3 |
Тэнцвэрийн нөхцлөөр хүч нэмэх дүрмийг судлах |
Г.Зоригт Г.Цэрмаа |
|
4 |
Пүршин дүүжингээр хэлбэлзлийг судлах |
Г.Зоригт |
|
5 |
Бойлын хуулийг судлах |
Молекул физикийн лаборатори
Хариуцагч: Сургалтын мастер Ц.Уянгатөгс |
О.Сүх |
6 |
Термодинамикийн I хуулийг батлах |
О.Сүх Б.Одонтуяа |
|
7 |
Металлын дулаан дамжууллын коэффициентийг олох |
О.Сүх Д.Наранчимэг |
|
2020 оны 1 дүгээр 13-ны өдөр хэлэлцүүлсэн шинэ лабораторийн ажил |
|||
8 |
Кавендишийн туршлага |
Механикийн лаборатори Хариуцагч: Сургалтын мастер Х.Бат-Оргил |
Г.Зоригт
|
9 |
Хийн критик температурын цэгийг тодорхойлох |
Молекул физикийн лаборатори Хариуцагч: Сургалтын мастер Ц.Уянгатөгс |
О.Сүх
|
10 |
Нэгэн төрлийн соронзон орон дахь электроны хувийн цэнэгийг тодорхойлох |
Цахилгаан, соронзонгийн лаборатори Хариуцагч: Сургалтын мастер Э.Хатанболд |
Х.Балт-Эрдэнэ
|
11 |
Френелийн бипризмээр гэрлийн интерференцийг тодорхойлох |
Оптик, цөмийн физикийн лаборатори
Хариуцагч: Сургалтын мастер Ц.Уянгатөгс |
Н.Насанбат
|
12 |
Стефан-Больцманы хуулийг тодорхойлох |
||
13 |
Дулааны цацрал ба гадаргын нөхцлийг тодорхойлох |
||
14 |
Пранк-Герцийн туршлага |
||
15 |
Планкийн тогтмолыг тодорхойлох |
||
16 |
Гэрлийн хурдыг тодорхойлох |
Д.Номиндарь |
Уг хэлэлцүүлгээр физикийн тэнхимийн багш нар шинэ лабораторийн ажлуудын ажлын зааварыг бэлтгэн, хяналтын хэмжилт хийж үр дүнг боловсруулан туршлага солилцлоо. Мөн багш нар хэрэгжүүлж байгаа лабораторийн сургалтын үйл ажиллагаа, цаашдын лабораторийн ашиглалт хөгжүүлэлтийн талаар ирсэн зочидтой санал солилцов.
ИТДБ төслийн хүрээнд шинээр ирсэн лабораторийн ажлуудыг сургалтанд нэвтрүүлсэнээр оюутнууд физикийн хичээлд шимтэн суралцаж, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж дээр өөрсдийн гараар туршилт судалгааг хийн онолын мэдлэгээ бататгахдаа баяртай байх болно гэдэгт найдаж байна.
Инженерийн суурь боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ИТДБ төслийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Физикийн тэнхим
2020 оны 1 дүгээр сар 24
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо