“ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД-2019” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
ganbii

ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД-2019 эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбараас Монголын Химийн нийгэмлэгтэй жил бүр хамтран зохион байгуулдаг “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11-р сарын 01-нд амжилттай зохион байгууллаа. ХШУС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Д. Ганхуяг, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор дэд проф. Т. Намнан, Монголын химийн нйигэмлэгийн ерөнхийлөгч ШУ-ны доктор, академич Б. Авид нар мэндчилгээ дэвшүүлж хурлыг нээв.

            

Тус хуралд  эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээс 10 аман, 13 үзүүлэн илтгэлийг хэлэлцэж, Эрдэм шинжилгээний хурлын бүтээлийн эмхэтгэлийг /ЭШБЭ №07/2019, ISSN 978-99973-50-40-4/ хэвлүүлэв. Энэхүү хуралд:

  1. ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн
  2. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам
  3. Геологийн төв лаборатори
  4. МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерийн сургууль
  5. МУИС, Шинжлэх ухааны сургууль
  6. МУИС-ийн Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн лаборатори
  7. МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв
  8. Ховдын их сургууль
  9. БНХАУ-ын Өвөр Монголын аж үйлдвэрийн их сургууль
  10. Ханкёнгийн их сургууль
  11. Саусгоби Сэндс ХХК
  12. UGS ХХК
  13. Нисэхийн төв лаборатори
  14. ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн салбар
  15. ШУТИС-ийн ХШУС-ийн Физикийн тэнхим
  16. ШУТИС-ийн Механик Тээврийн сургууль, Машин үйлдвэрлэлийн салбар
  17. ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэн
  18. ШУТИС-ийн харьяа Геологи, уул уурхайн сургууль зэрэг 20 орчим байгууллагын эрдэмтэн, судлаач нар оролцлоо.

         

         

          

Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрдэмтэн, судлаач нарын шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулсан ба 1-р байрыг ШУТИС, ХШУС-ийн ахлах багш доктор (Ph.D) Э. Бат-Эрдэнэ, дэд байрыг ШУА-ийн харьяа ХХТХ-ийн доктор (Ph.D) Ж. Нарангэрэл, 3-р байрыг ШУА-ийн харъяа ХХТХ-ийн ЭШ-ний ажилтан С. Жаргалмаа нар тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн салбарын дэд профессор Э. Энхцэцэг, ахлах багш, доктор (Ph.D) Э. Бат-Эрдэнэ, багш Х. Серикжан, багш  Р. Долгоржав, сургалтын мастер Ө. Бекен болон Монголын химийн нийгэмлэгийн гишүүн ШУА-ийн харьяа ХХТХ-ийн ЭШ-ний ажилтан доктор (Ph.D) Б. Нарандалай, нүүрсний хими, технологийн лабораторийн ЭШ-ний ажилтан, доктор (Ph.D) С. Батбилэг нар амжилттай зохион  байгууллаа.