ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР АРВИН БАЙЛАА
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа ШУТИС-ийн эрдэмтэн профессор багш, ажилтан ажилчдыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ой, Монголын багш нарын 53, дэлхийн багш нарын 25 дахь өдрийн баярыг тохиолдуулан ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, ШУТИС-ийн захирлын нэрэмжит шагнал, ШУТИС-ийн “Оны шилдэг багш” нарын шалгаруулалт, тус сургуулийн профессор багш нарын бичиж туурвисан шилдэг сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага, орчуулгын бүтээлийн шагналуудыг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ШУТИС-ийн хурлын зааланд хүндэтгэлийн арга хэмжээ зохионы байгуулах үеэр гардуулан өглөө. Мөн ШУТИС-ийн профессор, дэд профессорын болзолыг хангасан багш нарт цолны дипломыг олгов.
Манай химийн инженерчлэлийн салбарын хамт олон 2018-2019 оны хичээлийн жилд ажил үйлс амжилт бүтээлээр арвин байж бакалаврын сургалтын “Химийн технологи” хөтөлбөрийг БМИҮЗ-өөр магадлан итгэмжлүүлэн гэрчилгээ авснаас гадна тус салбарын дэд профессор, доктор Э.Энхцэцэг ХШУС-ийн “ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ”, дэд профессор доктор Б.Тунгалагтамир ХШУС-ийн “ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ”, ахлах багш доктор Г.Саран ХШУС-ийн “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГШ” багш Р.Долгоржав ХШУС-ийн “ОНЫ ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БАГШ”-аар тодорлоо
Бидний дундаас ШУТИС-ийн “Дэд профессор” цолыг ХШУС-ийн дэд захирал доктор А.Сарнай, салбарын эрхлэгч доктор Д.Хандмаа, ахлах багш доктор Н.Баттулга, ахлах багш доктор Г.Саран хүртэв.
Боловсролын байгууллагад 15 жилээс дээш хугацаанд үр бүтээлтэй ажиллаж буй тул Монгол улсын засгийн газрын шагнал “БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэгээр салбарын ахлах багш доктор А.Доржготов, ахлах багш Л.Нямжаргал, багш С.Билэгсайхан нар энгэрээ мялаалгав.
Салбарын ахмад багш дэд профессор А.Цэцэгмаа ШУТИС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН, ахлах багш О.Отгонтуул ШУТИС-ийн ЗАХИРЛЫН нэрэмжит шагналаар, ахлах багш доктор Н.Баттулга ХШУС-ийн ЗАХИРЛЫН нэрэмжит шагналыг хүртсэн ба салбарын зөвлөх профессор, доктор Б.Бямбагарыг Монголын Үйлдвэрчиний Эвлэлийн 100 жилийн ойгоор гаргасан “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНИЙ ТӨЛӨӨ” медалиар, ахмад багш доктор профессор П.Мөнхбаатарыг химийн инженерчлэлийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн салбарын төгсөгчдийн холбооны тэргүүн Б.Булгантамирын “Нано дизель трэйд” ХХК-ы нэрэмжит шагналаар тус тус шагнаж бидэнд маш их урам хайрлалаа.
ХИС-ын болон сургуулийнхаа нийт хамт олонд ажлын өндөр амжилт амьдралын сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
ХШУС, ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо