МТЭЭ ХХК-ийн 2019-2020 оны “Говийн химич - Оюутны тэтгэлэг” хөтөлбөр зарлагдлаа
ganbii

Компанийн тухай мэдээлэл

“Майнинг технологи энд Экуйпмэнт” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Оюу Толгой төслийн талбайгаас 1км-т байрладаг ба “Технологийн судалгаа, Химийн бодисын нийлүүлэлт ба Агуулахын үйлчилгээ"-ний чиглэлээр ажилладаг үндэсний компани юм.

МТЭЭ ХХК нь цаашид уул уурхайд түгээмэл хэрэглэгддэг зарим нэр төрлийн химийн бодис, бүтээгдэхүүнийг МУ-д үйлдвэрлэхээр ажиллаж, энэ хүрээнд холбогдох судалгаа, туршилтын ажлуудыг явуулж байна.

МТЭЭ ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтайгаа хамтран ажиллах, нөгөөтэйгүүр компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн боловсрол, нийгмийн чиглэлд дэмжлэг үзүүлэхээр Хими, технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа орон нутгийн оюутан залуусыг дэмжих ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-ийг 2016 оноос хэрэгжүүлж, Ханбогд сумын харьяат 6 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.

МТЭЭ ХХК нь 2019 – 2020 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн харьяат, Хими технологийн чиглэлээр суралцаж байгаа 3 хүртэлх оюутныг хамруулахаар “ГОВИЙН ХИМИЧ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийг МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимтай хамтран зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

“Говийн химич – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт оролцогч оюутанд тавигдах шаардлага:

  • Өмнөговь аймгийн харъяат, эсвэл тус аймагт хамгийн багадаа 1 жилийн хугацаанд оршин сууж байгаа,
  • Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд Хими технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд 3, 4-р дамжаанд, эсвэл Магистрын түвшинд суралцаж байгаа,
  • 2018 – 2019 оны хичээлийн жилийн сурлагын голч дүн 2.8 (GPA)-с дээш байгаа,
  • Олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон, нийгмийн идэвхитэй байх,
  • Өөр бусад байгууллагаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх.

Бүрдүүлэх бичиг баримтууд:

  • Өргөдлийн маягт (www.mte.mn цахим хаягнаас, эсвэл дор заасан хаягнаас биеэр ирж авна уу)
  • Сургуулийн тодорхойлолт
  • Өмнөх хичээлийн жилийн дүнгийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Эссэ (Нийт 250 үгэнд багтааж суралцаж байгаа мэргэжлийн онцлог, ач холбогдол болон оюутны өнөөгийн амжилт, оролцсон төсөл хөтөлбөр болон ирээдүйн ажлын төлөвлөгөө)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 1 хувь цээж зураг

Тэтгэлэг хүсэгч оюутан нь дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн  2019 оны 09 сарын 6-ны өдрийг дуустал info@mte.mn цахим хаягаар, эсвэл МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын байранд ирүүлнэ үү.

Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Говь сэндс зочид буудлын 206 тоот /МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхим/

МТЭЭ ХХК-ийн утас: 70230151, 88017550

МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын утас: 7053-3388, 9105-0113