“ХИМИ-2019” сэдэвт ХИС-ын бакалавр оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал 2019.03.13-ны өдөр Т-204 тоот лабораторит амжилттай болж өндөрлөв. ЭШ-ний хуралд ХИС-ын багш нараас гадна Хими, Химийн Технологийн Хүрээлэнгийн /ХХТХ/ судлаачид удирдсан оюутнуудаа оролцуулсан нь хурлын хамрах хүрээ өргөжиж байгаагийн илэлхийлэл болж байлаа. ЭШ-ний хурлын шүүгчээр Доктор (Ph.D), профессор И.Сүхбаатар, Доктор (Ph.D), ахлах багш Ю.Ганчимэг, Доктор (Ph.D), ахлах багш Э.Бат-Эрдэнэ нар ажиллаж үр дүнг гаргав.
1-р байр:
Сэдэв: “Суперкритик усан орчинд мөнгөний нанопартикель гарган авах боломжийн судалгаа”
Илтгэгч оюутан: Э.Дэлгэрдалай /ХТ-3/, Ц.Тэгштулга /ХТ-3/
Удирдагч: Б.Нарандалай /ХХТХ/, Р.Долгоржав /ХШУС, ХИС/
2-р байр:
Сэдэв: “Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын усны химийн найрлагын судалгаа”
Илтгэгч оюутан: Ц.Барсболд /ХИ-4/, Б.Нансалмаа /ХИ-4/
Удирдагч: Т.Баттөмөр /ХШУС, ХИС/, Ж.Бүдсүрэн /ХШУС, ХИС/
3-р байр:
Сэдэв: “Полиэтилений талсжилтын судалгаа”
Илтгэгч оюутан: Х.Халиунаа /ХИ-3/ Г.Уянга /ХИ-2/ Н.Долгорсүрэн /ХИ-2/
Удирдагч: Д.Илчгэрэл /ХШУС, ХИС/, С.Билэгсайхан /ХШУС, ХИС/
“ХИМИ-2019” сэдэвт бакалавр оюутнуудын ЭШ-ний бага хуралд оролцож судалгааны ажлаа хэлэлцүүлсэн ХХТХ-ийн судлаачид, эрдэмтэн багш нар болон оюутнууддаа цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг сургууль хамт олон, зохион байгуулагчдын зүгээс хүсэн ерөөе.
ЭШ-ний бага хурал зохион байгуулагчид: ХШУС, Химийн инженерчлэлийн салбар
Ахлах багш Т.Баттөмөр, Багш С.Билэгсайхан
Сургалтын мастер Х.Золтуяа, С.Баяржаргал
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо