РЕАКТОРЫН ИНЖЕНЕРИЙН СУРГАГЧ БАГШИЙН ДАГАЛДАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ganbii

Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн Хүний нөөцийн төв, Цөмийн Энергийн Комисс, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль хамтран “Реакторын инженер”-ийн сургагч багшийн дагалдах сургалтыг 2019 оны 1 дүгээр сарын 7-ноос 18-ны хооронд зохион байгууллаа.

Уг сургалтанд Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн Хүний нөөцийн төвийн сургагч багш доктор Иппей Амамото, доктор Хидео Накамура, Сатоши Абе нар ирж лекц уншснаас гадна тус хүний нөөцийн төвийн сургагч багшийн сургалтанд сурч, сургагч багшаар бэлтгэгдсэн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн ахмад багш доктор, дэд профессор Б.Түмэндэмбэрэл, ахлах багш, доктор Ц.Эрхэмбаяр, багш Б.Одонтуяа, Ч.Ариунтөгс, Б.Булгансайхан, Эрчим хүчний сургуулийн багш Х.Цолмон болон МУИС-ийн  Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн  Сургуулийн багш, доктор, дэд профессор С.Одмаа, Б.Мөнхбат, багш Т. Жамьянсүрэн, Мөнхсайхан нар сонирхолтой лекц уншлаа.

 

Мөн Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн Хүний нөөцийн төвийн сургагч багш доктор Хидео Накамура “Инженерийн ёсзүй ” сэдвээр 2018 оны 1 дүгээр сарын 18-нд ШУТИС-ийн бүх профессор багш нарт нээлттэй лекц уншиж, багш нарын сонирхсон асуултанд хариулав.

 

Энэхүү сургалтыг ШУТИС-ийн цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт тавих комисс, Багшийн хөгжлийн баг хамтран амжилттай зохион байгууллаа.

    

Сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС, ХШУС, ЭХС-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.