“International Training Workshop on Renewable Energy and Smart Power Grid Technology” Олон улсын сургалт
ganbii

“International Training Workshop on Renewable Energy and

Smart Power Grid Technology” Олон улсын сургалт

ШУТИС, ХШУС-ийн ХИС-ын дэд профессор, доктор (Ph.D)Б.Тунгалагтамир 2018 оны 09 сарын 10-аас 2018 оны 09 сарын 20-ны өдрийг дуустал БНХАУ, Шинжлэх Ухаан Технологийн яам болон Үндэсний Цахилгаан Түгээх Сүлжээ Нари группээс зохион байгуулсан “International Training Workshop on Renewable Energy and  Smart Power Grid Technology” олон улсын сургалтанд оролцоод ирлээ.

Сургалтын зорилго: БНХАУ-ын смарт цахилгаан түгээх сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан станцуудын  бүтэц, хатуу хаягдал боловсруулах судалгааны хөгжил, өнөөгийн байдал, технологийн хөгжлийн түвшинг таниулах.Олон улсын сургалтаар дамжуулж хамтран ажиллах талаар нэг алхам урагшлуулах

              

Сургалтын арга:

Лекц, загварчлалын дадлага, үйлдвэрлэлийн дадлага, онол, харилцан санал солилцох бусад технологиудын судалгааг хийх зарчмаар явагдлаа.

       

Энэхүү сургалтанд нийт арав гаруй улсаас нийт 20 гаруй мэргэшсэн болон зөвлөх инженер, профессор нар оролцоо. Сургалтын үеэр өөрсдийн оронд хэрэгжиж байгаа томоохон төсөл, түүнд тулгарч байгаа технологийн асуудлууд, мөн олон улсын хамтарсан төслийг хэрхэн бий болгож болох талаар санал бодлоо солилцлоо.

Сургалтын үр дүн:

  1. БНХАУ-ын смарт цахилгаан түгээх сүлжээ, хүрээлэн буй орчныг хамгаалах технологийн чиг хандлага, Үндэсний цахилгаан түгээх сүлжээ Нари групп орчин үеийн техник технологи, олон улсын патент болон төслүүдтэй танилцлаа.
  2. Смарт цахилгаан түгээх сүлжээний технологи, дэд станц, автоматжуулалт, цахилгаан машины баттерей цэнэгэлэх технологи болон шинэ материалуудын технологиудтай танилцсан.
  3. Цахилгаан станцын хатуу хог хаягдлыг боловсруулах орчин үеийн шинэ технологиуд, тэдгээрийн хэрэгжилт, цахилгаан станцуудаас үүдэлтэй агаарын бохирдлын хүчин зүйл, түүнийг бууруулах технологиуд болон бусад орны агаарын бохирдлын түвшин, тэдгээрийг хэрхэн амжилттай шийдвэрлэсэн технологиудтай танилцаж, Бээжин хотын агаарын бохирдлыг шийдвэрлэсэн туршлагаас судаллаа.

Энэхүү олон улсын сургалтаар бусад орны мэргэшсэн болон зөвлөх инженерүүд, профессор нарын ажлын чиг хандлага, ажил төлөвлөлт, төслийг хэрхэн амжилттай авах, хүлээлгэн өгөх, хэрхэн өөрийн хүссэн үр дүнг гаргаж авах талаар туршлага судалсансайхан сургалт боллоо. БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн яамнаас сертификат гардуулж, дараа дараагийн сургалтанд түлхүү хамрагдаж байхыг хүслээ.