ШУТИС-ийн Химийн Олимпиад-2018 амжилттай зохион байгуулагдлаа
ganbii

ШУТИС, ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн салбараас ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын нийт оюутнуудын дунд зохион байгуулсан “Химийн Олимпиад-2018” олимпиадад ХШУС, БАС, ГУУС, ҮТС, МехТС, ЭХС, Орхон аймаг дахь ТИС-ийн нийт 46 оюутнууд бүртгүүлэн 44 оюутнууд оролцсон бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагт 1-р байрны 116 тоот танхимд “А” бүлэг буюу 1, 2-р курсын оюутнууд, 1-р байрны 401А тоот танхимд “Б” бүлэг буюу 3, 4-р курсын оюутнууд онол-бодлогоор явагдан дүнгээ гаргалаа. 

Олимпиадыг зохион байгуулах комисст ХШУС, Химийн Инженерчлэлийн Салбарын дэд профессор, доктор (Ph.D) Б.Тунгалагтамир, ахлах багш, доктор (Ph.D) Т.Баттөмөр, ахлах багш, докторант Л.Нямжаргал, сургалтын мастер, магистр М. Энх-Үжин нар ажиллав. Олимпиадын бодлого засалтанд комиссын гишүүдээс гадна Орхон аймаг дахь ТИС-ийн ахлах багш, докторант С.Цээлэйнар ажиллаа.

                                 

   Олимпиад зохион байгуулсан комиссын дүнгээр “А” бүлэгт дараах оюутнууд шалгарсан байна.

Овог, нэр

Оюутныкод

Сургууль, курс

Шифр

Оноо

Байр

1

Б.Чимэглхам

P.MT16D034

Орхон аймаг дахь ТИС

1-116-037

12.6

I

2

Ц. Тэгштулга

В160990130

ХШУС-2

1-116-001

12.5

II

3

Д.Цэрэндорж

В160990102

ХШУС-2

1-116-034

12.35

III

 

“А” бүлэгт шалгарсан оюутнуудаас 1-р байр Орхон аймаг дахь ТИС-ийн 2-р курсыноюутан Б. Чимэглхам, 2-р байр ХШУС, Химийн технологийн 2-р курсын оюутан Ц.Тэгштулга, 3-р байр ХШУС,Химийн технологийн 2-р курсын оюутан Д.Цэрэндорж нар тус тус шалгарсан байна. Шалгарсан оюутнууд Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Улсын химийн олимпиад”-д оролцоно.

  

       Олимпиад зохион байгуулсан комиссын дүнгээр “Б” бүлэгт дараах оюутнууд шалгарсан байна.

Овог, нэр

Оюутныкод

Сургууль, курс

Шифр

Оноо

Байр

1

Б.Мичидмаа

В140980634

ХШУС-4

1-401-117

4.5

I

2

М.Эрдэнэ

В150990109

ХШУС-3

1-401-118

4.1

II

3

Ө.Тодсүрэн

В150980610

ХШУС-3

1-401-112

4

III

 

“Б” бүлэгт шалгарсан оюутнуудаас 1-р байр ХШУС-ийн Химийн инженерчлэлийн 4-р курсын оюутан Б.Мичидмаа, ХШУС-ийн Химийн Технологийн 3-р курсын оюутан М.Эрдэнэ, ХШУС-ийн Химийн инженерчлэлийн 3-р курсын оюутан Ө.Тодсүрэн нар тус тус шалгарсан байна. Шалгарсан оюутнууд Их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Улсын химийн олимпиад”-д оролцоно.

     

Амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсэн, олимпиадын удирдамжинд тусгасаны дагуу эхний 3 байранд орсон оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав.

  

Олимпиадын шагналыг ХШУС-ийн захирлын зөвлөлийн хурал дээр ХШУС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Д.Ганхуяг гардуулан өгч, Монголын Их Дээд сургуулиудын дунд зохиогддог Улсын химийн олимпиадад сайтар бэлтгэж, амжилттай оролцохыг хүсэн ерөөж, амжилт хүслээ.

 

Зохион байгуулагч.   ХИС-ын дэд профессор                                /Б.Тунгалагтамир/

                                      Ахлах багш                                                        /Л.Нямжаргал/

                                      Ахлах багш                                                        /Т.Баттөмөр/

         Сургалтын мастер                                          /М.Энх-Үжин/          

 

ХШУС, Химийн Инженерчлэлийн салбар