“Наношинжлэх ухаан, инженерчлэл”
мэргэжлийн бакалаврын сургалтыН хөтөлбөр
Хөтөлбөрийн ерөнхий танилцуулга:
Хөтөлбөрийн нэр: “наношинжлэх ухаан, инженерчлэл”
Хөтөлбөрийг хариуцах, сургууль, салбарын нэр: Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим
Хөтөлбөр боловсруулсан профессор багшийн нэр: Г.Батдэмбэрэл (доктор Ph.D, профессор)
Албан тушаал: Профессор
Ажлын хаяг: ШУТИС Т байр 501 тоот
Цахим хаяг: gdembee@must.edu.mn
Утасны дугаар: 324590-2421, 99063131
Хөтөлбөр боловсруулсан багшийн нэр: Г.Мөнхсайхан(доктор Ph.D, дэд профессор)
Албан тушаал: Тэнхимийн эрхлэгч
Ажлын хаяг: ШУТИС 1 байр 424 тоот
Цахим хаяг: gmunkhsaikhan@must.edu.mn
Утасны дугаар: 324590-2402, 99105665
Хөтөлбөр боловсруулсан багшийн нэр: Б. Одонтуяа(магистр)
Албан тушаал: Багш
Ажлын хаяг: ШУТИС 1 байр 408 тоот
Цахим хаяг: odno_must@yahoo.com
Утасны дугаар: 89890639
Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх хугацаа: 2018-2019 хичээлийн жил
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн хаяг: ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, ШУТИС, I байр.
Сургалт явуулж ирсэн түүх, туршлага:
Энэ мэргэжил нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 сарын 13-ны А/78 тоот тушаалын “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл /индекс/-д батлагдсан 078801 индекс бүхий мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөр. Манай оронд урьд нь энэ мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаагүй.
ШУТИС-днанотехнологи, материал судлалын лабораторийг 2011 онд байгуулж сургалтын материаллаг бааз бий болсон. Тус лабораторидодоогоор магистр, доктор оюутнууд сургалт эрдэм шинжилгээний ажлаа гүйцэтгэж байгаа болно.
Нанотехнологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай мэргэжлийн багшлах боловсон хүчин тус тэнхимд бүрдсэн.
Ректорын зөвлөлийн 2007.11.13-ны хурлаар ШУТИС-д нанотехнологийн сургалт явуулах, судалгааны лаборатори байгуулах шийдвэр гарч дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
2008-2011 онуудад:
2012-2015 онуудад:
2008-2012 онуудад хийсэн ажлууд:
Сургалтын чиглэлээр:
Лабораторийг бэхжүүлэх чиглэлээр:
Лабораторийн тоног төхөөрөмжийн чиглэлээр:
Багшлах боловсон хүчний талаар:
Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл:
Наношинжлэх ухаан, инженерчлэл нь атом ба молекулын судалгаа ба тэдгээрийн төвшинд ажиллахад чиглэгдсэн өндөр технологийн салбар юм. Эдгээр салбар дахь боловсруулалт нь анагаах ухаан, электроник, машин үйлдвэрлэл, хиймэл оюун ухааныг бүтээх зэрэг хувьсгалт амжилтанд хүргэнэ.
Монгол улсын засгийн газар Монгол улсад наношинжлэх ухаан, нанотехнологийн салбарыг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсэг манай улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн гол хүчин зүйл болсон инновацийн эрх зүйн орчныг бүрдүүлэхүйц эрх зүйн баримт бичиг цөөн, тэдгээрийн хоорондын уялдаа хангалтгүй байгаа болон шинэ мэдлэг, технологийн дэвшилтэт ололт, үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулан ашиглах тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх, инновацийн үйл ажиллагааг дэмжих, инновацийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тавих шаардлага нийгэмд тулгамдсан учраас УИХ-д “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хууль”-ийн төслийг өргөн барьж, “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, Монгол улсад технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бий болгох зорилгоор “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хууль’’-ийн төслийг боловсруулж батлуулаад байна.
Энэ ажлын хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургууль нанотехнологийн лабораторыг байгуулсан (T-501A).
ШУТИС суурь шинжлэх ухааныг инженер, техник, технологийн шинжлэх ухаануудтай холбогч гүүрийн үүрэг гүйцэтгэдэг нанотехнологийг хөгжүүлэх талаар бодлогондоо тусган тодорхой үйл ажиллагааг ээлж дараатайгаар өрнүүлж ирсэн. Үүнд: жишээлбэл, 2007 онд Хатуу биеийн физик, нанотехнологийн профессорын баг, нанотехнологийн лабораторийг байгуулж, материаллаг бааз, боловсон хүчнээр бэхжүүлэх арга хэмжээг авсан. Мөн түүнчлэн, Наномон-2008, 2009, 2010 эрдэм шинжилгээний бага хурлуудыг үндэсний болон олон улсын төвшинд зохион байгуулав. “Наношинжлэх ухааны үндэс” хичээлийг бүх инженерийн мэргэжлийн оюутнуудад, “Наноматериал” хичээлийг Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн мэргэжлийн ангиудын оюутнуудад 2008 оноос зааж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар ШУТИС-ийн аль ч сургуульд наношинжлэх ухаан ба инженерчлэлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөр боловсруулж сургалт явуулаагүй байгаа болно. Гэтэл Боловсрол шинжлэх ухааны яамнаас зүгээс тэргүүлэх 10 мэргэжлийн жагсаалтыг гаргаж зарласан бөгөөд түүний тоонд наношинжлэх ухаан, инженерчлэл орсон байдаг.
Манай үйлдвэр аж ахуйн газрууд, компаниуд наношинжлэх ухаан, инженерчлэл материал судлал, материалын технологийн мэргэжилтний захиалгууд бидэнд байнга ирүүлсээр байдаг.
Иймд бид аливаа материалыг нанотүвшинд сайжруулах, цоо шинэ материалыг боловсруулж гарган авах мэргэжилтнүүдийг өөрийн бэлэн материаллаг бааз, боловсон хүчин дээрээ тулгуурлан бэлтгэх зорилготойгоор уг хөтөлбөрийг боловсруулж байна.
Сургуулийн эрхэм зорилго, зорилтууд
ШУТИС-ийн эрхэм зорилго нь өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; мэдлэг-инновацид суурилсан "судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ"-г хөгжүүлэхэд чиглэнэ.
ШУТИС-ийн зорилго нь мэргэжлийн өндөр мэдлэг, дадал, чадавхитай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; нийгмийн түншлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг бизнес, инновацийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд оршино.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Эрхэм Зорилго: Олон улсад өрсөлдөх чадвартай инженерийг бэлтгэн гаргахад шаардагдах мэргэжлийн суурь боловсролыг өндөр түвшинд олгох, чадварлаг инженер бэлтгэн гаргах явдал юм.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн зорилго: ШУТИС-ийн бүх мэргэжлээр бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтэнүүдэд шаардлагатай суурь мэргэжлийн болон мэргэжлийн боловсролыг дэлхий нийтийн жишиг хандлага өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн олгох, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан физик, химийн технологи, физик-экологи, наношинжлэх ухааны чиглэлүүдээр мэдлэг чадвар өндөртэй мэргэжилтэн бэлтгэх явдал юм.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн зорилтууд:
Зорилго:
Монгол улсын хөгжлийн чиг хандлагад ач холбогдол үзүүлэх наношинжлэх ухааны мэдлэгтэй мэргэжилтнийг бэлтгэх.
Зорилтууд:
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо