“AspenPlus” загварчлалын програмын ахисан түвшний сургалт
Нанжин Inspire Engineering Technology ХХК 2017 оны 12-р сарын 15-аас 17-ны өдрийг дуустал "Aspen Simulation Advanced Training" сургалт зохион байгуулах гэж байна.
Иймд эрхэм хүндэт профессор багш, төслийн менежер, инженерүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсье. Тус сургалтын хүрээнд химийн үйлдвэрийн зураг төсөлд “Aspen Plus”програм хангамжийг хэрхэн ашиглах талаар ярилцаж, материалаар хангана. Нийт төгсөгч нарт сертификат олгоно.
Хичээлийн агуулга:
Химийн үйлдвэрийн технологийн загварчлал, нэрлэгийн колонни, техникийн өөрчлөлт, гидравлик тооцоолол, дулааны солилцуурын загварчлал ба тооцоолол.
Хичээл зааж буй Xie Jia Hua багш нь химийн үйлдвэрийн инженерийн зураг төсөл, бохир ус цэвэрлэх, фторын химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, HFP, R22, LNG үйлдвэр, ароматик нүүрсустөрөгч, катализаторт крекинг, ус хөрс хуулалт, метилийн үйлдвэр, метанолын үйлдвэр гэх мэт чиглэлээр ажилладаг.
Тайлбар: Хичээл хятад хэл дээр явагдана.
ХШУС, Химийн инженерчлэлийн салбар
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо