ШУТИС-ийн Оюутны спортын III наадам Сагсан бөмбөг, Волейбол, Үндэсний бөх, Шатар, Ширээний теннис, ЭШ-ний илтгэлийн төрлүүдээр 450 гаруй оюутнууд өрсөлдөж ШУТИС-ийн Оюутны спортын III наадам 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 13-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Үндэсний бөхийн төрөлд:
Үндэсний бөхийн төрлөөр найман салбар сургуулийн аймаг, сумын цолтой нийт 64 залуу бөх барилдаж Архангай аймгийн Тариат сумын харьяат ХШУС-ийн оюутан сумын заан О.Цэрэнпунцаг түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат ҮТС-ийн оюутан сумын заан Э.Эрдэнэ-Очир үзүүрлэлээ. Их шөвөгт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат ЭХС-ийн оюутан Аймгийн харцага Б.Бямбадорж, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат ГУУС-ийн оюутан сумын заан Э.Билгүүн нар шалгарав.
Волейболын төрөлд:
Волейболын төрөлд эмэгтэй 7 баг, эрэгтэй 8 баг оролцлоо. Эмэгтэй баг тамирчдаас:
Алтан медаль Г.Даваасүрэн ахлагчтай БУХС-ийн баг
Мөнгөн медаль Л.Хосбаяр ахлагчтай ЭХС-ийн баг
Хүрэл медаль С.Будсүрэн ахлагчтай ҮТС-ийн баг тамирчид хүртлээ.
Эрэгтэй баг тамирчдаас:
Алтан медаль Э. Амартүвшин ахлагчтай МХТС-ийн баг
Мөнгөн медаль Л. Хүсэлт ахлагчтай МехТС-ийн баг
Хүрэл медаль М. Билгүүн ахлагчтай Эрдэнэтийн ТС-ийн багууд хүртлээ.
Энэ удаагийн волейболын тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор ЭХС-ийн оюутан Л.Хосбаяр, эрэгтэй шилдэг тоглогч МХТС-ийн оюутан Б.Батпүрэв нар шалгарлаа.
Сагсан бөмбөгийн төрөлд:
Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй 10 баг, эрэгтэй 11 баг оролцож эмэгтэй баг тамирчдаас:
Алтан медаль Б.Болдмаа ахлагчтай БУХС-ийн баг
Мөнгөн медаль Э.Хорлоо ахлагчтай ЭХС-ийн баг
Хүрэл медаль Ж.Болорчимэг ахлагчтай Дарханы ТС-ийн баг эрэгтэй баг тамирчдаас:
Алтан медаль Б.Авирмэд ахлагчтай БУХС-ийн баг
Мөнгөн медаль Б.Түмэнбаяр ахлагчтай ҮТС-ийн баг
Хүрэл медаль Б.Жагчив-Од ахлагчтай МХТС-ийн багууд хүртлээ.
Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй шилдэг тоглогчоор Б. Цолмон /БУХС/, эрэгтэй тамирчдаас Б.Түмэнбаяр /ҮТС/ шалгарлаа.
Шатрын төрөлд:
Шатрын төрлөөр 5 багийн 27 тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцож Ганцаарчилсан төрөлд :
Эмэгтэйчүүдээс: Эрэгтэйчүүдээс :
Алтан медаль М.Сарантуяа /БУХС/ Алтан медаль Х.Болд /ГУУС /
Мөнгөн медаль О.Сумъяабаяр /ЭХС/ Мөнгөн медаль У.Гэрэлт /МХТС/
Хүрэл медаль Н.Оюунбилэг /МХТС/ Хүрэл медаль Г.Мөнхсүх / ЭХС /
Багийн төрлөөр 1-р байр МХТС-ийн баг, 2-р байр ЭХС-ийн баг, 3-р байр БУХС-ийн баг шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Ширээний теннисний төрөлд:
Ширээний теннисний төрлөөр 6 багийн 35 тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцож ганцаарчилсан төрөлд:
Эмэгтэйчүүдээс: Эрэгтэйчүүдээс:
Алтан медаль Р.Мөнхнаран /БУХС/ Алтан медаль П.Билэгжаргал /МехТС/
Мөнгөн медаль Г.Болор /ЭХС/ Мөнгөн медаль Л.Мягмарсүрэн /БАС/
Хүрэл медаль Г.Индра /ЭХС/ Хүрэл медаль Г.Чулуудай /БАС/
Багийн төрлөөр 1-р байр П.Билэгжаргал ахлагчтай МехТС, 2-р байр Н.Мөнхдаваа ахлагчтай БУХС, 3-р байр Г.Чулуудай ахлагчтай БАС-ийн баг шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
“ОЮУТНЫ СПОРТ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд:
3-р байрт “Нийгэмд гүйцэтгэх спортын үүрэг” сэдэвт илтгэл ЭХС-ийн оюутан Г.Мөнхнасан
4-р байрт “Фитнесээр бие дааж хичээллэгч оюутнуудын бие бялдрын хөгжлийн үзүүлэлтүүдийг харьцуулсан нь” сэдэвт илтгэл Эрдэнэтийн ТС-ийн оюутан Б.Алтанбаяр
5-р байрт “Оюутан тамирчдын хооллолт” сэдэвт илтгэл МехТС-ийн оюутан М.Дөлгөөн тус тус шалгарлаа.
Аваргын төлөөх тоглолтын дундуур цагирган дээрээс довтлох үзүүлбэр, Уран сайхны гимнастикийн үзүүлбэр, Степаэробик гимнастикийн баг тамирчид үзүүлэх тоглолт үзүүллээ. Мөн дуулаачийн клубийн оюутнууд ая дуугаа өргөлөө.
Волейбол, сагсан бөмбөгийн аваргын төлөөх тоглолтууд Спортын Төв Ордонд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж ШУТИС-ийн Оюутны Спортын III наадмын аваргуудаа тодрууллаа.
Багийн нийлбэр дүнгээр:
№ |
Сургууль |
Нэгдсэн дүн |
Байр |
1 |
Эрчим хүчний сургууль |
25 |
I |
2 |
Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль |
31 |
II |
3 |
Механик тээврийн сургууль |
44 |
III |
4 |
Мэдээлэл, холбооны технологийн сургууль |
47 |
IV |
5 |
Барилга, архитектурын сургууль |
49 |
V |
6 |
Геологи, уул уурхайн сургууль |
56 |
VI |
7 |
Үйлдвэрлэлийн технологийн сургууль |
58 |
VII |
8 |
Эрдэнэтийн Технологийн сургууль |
60 |
VIII |
9 |
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль |
60 |
VIII |
10 |
Дарханы Технологийн сургууль |
66 |
IX |
11 |
Гадаад хэлний институт |
85 |
X |
ШУТИС-ийн Оюутны Спортын III наадмын багийн нийлбэр дүнгээр Эрчим хүчний сургуулийн баг хамт олон шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.
Тэмцээнд оролцсон бүх тамирчдадаа спортын өндөр амжилт хүсч баг хамт олноо дэмжсэн нийт оюутнууддаа талархал илэрхийлье.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Биеийн тамир спортын тэнхим