Цөмийн Энергийн Комиссын ажлын алба ба Японы Атомын Энергийн Агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төв хооронд цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсад зохион байгуулагддаг Реактор инженер, Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, Гадаад орчны цацрагийн хяналт гэсэн 3 чиглэлд сургагч багш бэлтгэх хөтөлбөрт Монгол Улсын холбогдох байгууллагуудын албан хаагч, судлаачдыг хамруулдаг.
Японы Боловсрол, Соёл, Спортын Яамны Судлагаа Хөгжлийн албаны Олон улсын цөмийн энергийн асуудлын хэлтэс дэд дарга Юүичи МИЧИКАВА, Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжлийн төвийн Ерөнхий менежер Ёшихиро НАКАНО, Ерөнхий менежер Такэши САКҮРАЙ, Нарийн бичгийн дарга Маюүка ШИМАДА нар 11-р сарын 1-нд ШУТИС-д зочилж, ШУТИС-ийн Дэд захирал Т.Намнан, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ХШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Г.Мөнхсайхан, тус тэнхмийн багш доктор, дэд профессор Б. Түмэндэмбэрэл, Ц.Эрхэмбаяр, Б.Одонтуяа, Н.Ариунтөгс нартай уулзаж, Японы Атомын Энергийн Агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжлийн төвийн үйл ажиллагаа, тус төвөөс явуулсан “Реакторын инженерийн сургагч багш” бэлтгэх сургалтанд ШУТИС хэрхэн оролцож байгаа, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн ХШУС-ийн Физикийн тэнхмийн багш нартай уулзаж, цаашид явуулах “Реакторын инженерийн сургагч багш” бэлтгэх сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцов.
Мөн тус сургууль дээр “Реакторын инженерчлэлийн” хамтарсан лаборатори байгуулах талаар тавьсан багш нарын саналыг ноён Юүичи МИЧИКАВА, Такэши САКҮРАЙ бусад төлөөгчид нааштай хүлээж авч хамтран ажиллахаар боллоо.
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо