ШУТИС-ийн ХШУС-ийн оны шилдэг багш
шалгаруулах ажлын удирдамж
ШУТИС-ийн оны шилдэг багш шалгаруулах журмыг үндэслэн ХШУС-ийн оны шилдэг багшийг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
- ХШУС-ийн оны шилдэг багш шалгаруулах ажлыг ШУТИС-ийн оны шилдэг багш шалгаруулах журамд заасан ангилалаар шалгаруулалтанд салбар, тэнхим бүрээс ангилал тус бүр дээр 1-ээс олонгүй багш нарын дунд зохион байгуулна.
- Шалгаруулалт 2017 оны 09 сарын 21-ний өдөр 09.30-15.00 цагийн хооронд 1-404 өрөөнд явагдана.
- Шалгаруулалтанд оролцох багш нар өөрсдийн материалыг 2017 оны 09 сарын 20-ны өдөр 18.00 цагт 1-404 тоот өрөөнд бэлнээр авчирч ангилал бүрээр үзэсгэлэн хэлбэртэйгээр дэлгэн байршуулна.
- Шалгаруулалтанд оролцогчид ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулах журмын өөрийн орох ангилалын хавсралтад заасан хүснэгтийн дагуу өөрийн үнэлгээг үзүүлэлт бүрээр бөглөсөн байна.
- Тухайн ангилалд шалгуур үзүүлэлтийн 60-аас дээш хувийг гүйцэтгэсэн багш сонгон шалгаруулалтанд оролцоно.
- Шалгаруулалтын үнэлгээг комиссын гишүүдийн тавьсан үнэлгээний дундажаар тооцно.
- Ангилал бүрт авсан онооны дарааллаар байр эзлүүлнэ.
- Шалгаруулалтын дүнг тухайн өдрийн 17.00 цагт нийт оролцсон багш нарт танилцуулна.
- Ангилал бүрээс шалгарсан нэг багшийг ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулалтанд оролцуулахаар захиралын тушаал гаргаж тодорхойлно.
- Шулгаруулалтын хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгаруулалтанд нөхөж оруулахгүй
ХШУС БХБ
2017.09.19