БСШУС-ын САЙДЫН НЭРЭМЖИТ ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БШУСайдын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн. Докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн цаашдын судалгааны ажлын шинэ санааг дэмжих, инновацид чиглэсэн бүтээл, үйлчилгээг бий болгох, оюуны өмчийн хамгаалалт хийх, ирээдүйд олон улсын судалгааны түвшинд хүрэх үйл хэрэгт урам өгөх санхүүгийн дэмжлэг болох зориулалттай юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 222 дугаар тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлэгт ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулав. Энэ жилийн тэтгэлэгт 45 төсөл ирсэнээс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгарууллаа. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан 10 залуу докторт өнөөдөр тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэгийг олгож байна.
Энэхүү докторын дараах судалгааны тэтгэлэгт ХШУС-ийн ЭНБД доктор (Ph.D) Б.Тунгалагтамир "Цахилгаан станцын хаягдал үнснээс хөнгөнцагаан ба цахиурын оксид гарган авах судалгаа" сэдэвт төслөөр оролцож шалгарсанд ХШУС-ийн хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
ХШУС-ийн Захиргаа
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо