Ази номхон далайн бүсийн орнуудын их дээд сургуулиудын оюутны математикийн 2-р олимпиад “APMOUS-2017”-г 2017.06.19-22 хооронд 2 үе шаттайгаар амжилттай зохин байгуулагдлаа
ganbii

Ази номхон далайн бүсийн орнуудын их дээд сургуулиудын оюутны математикийн 2-р олимпиад “APMOUS-2017”-г 2017.06.19-22 хооронд 2 үе шаттайгаар амжилттай зохин байгуулагдав. Олимпиадад ШУТИС-ийн салбар сургуулиуд, БНХАУ-ын Өвөр Монголын Үндэстний их сургууль, ОХУ-ын Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн Мирный хотын Политехникийн Их Сургуулийн багууд оролцож багийн дүнгээр Ж.Туяацэцэг захиралтай ҮТС-ийн баг түрүүллээ.

1-р байр - ШУТИС-ийн ҮТС-ийн 1-р курсын оюутан Н.Дэлгэрсүрэн (i5 компьютер)

2-р байр - БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын Үндэсний их сургуулийн оюутан Ян Зао (i3 компьютер)

3-р байр - ОХУ-ын Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн Мирный хотын Политехникийн Их Сургуулийн оюутан Юпин Айаал (Samsung брэндийн tablet) тус тус байр эзэлж шагнагдав.