ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН 2016/17 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН "ХАВАР”-ЫН УЛИРЛЫН ТӨГСӨЛТ
ganbii


 ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 
ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН 
2016/17 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 
"ХАВАР”-ЫН УЛИРЛЫН ТӨГСӨЛТ 

 

Эрдмийн дээд оюуны эх ундрага нь болсон 
Эрхэт Монголын инженерүүдийн гол цөм нь болсон
Эрч хүч урам зоригоор дүүрэн оюутан залуусын 
Эрдмийн өргөө Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийг 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улиралд 8 магистр, 96 бакалавр оюутан амжилттай төгслөө.   
Манай сургуулиас сурлага, эрдэм шинжилгээ судалгааны ажил, мэргэжлийн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж хамт олноо манлайлсан дараах төгсөгчид ШУТИС-ийн Шилдэг төгсөгчид боллоо. 
“ШУТИС-ийн ШИЛДЭГ СУДЛААЧ” магистр оюутнаар шалгарсан:
ХАТУУ БИЕИЙН МАТЕРИАЛ СУДЛАЛ, ТЕХНОЛОГИ мэргэжлээр төгссөн САРАН овогтой ТЭНГИС
“ШУТИС-ийн ШИЛДЭГ ТӨГСӨГЧ” оюутнаар шалгарсан:
ОРГАНИК ХИМИ мэргэжлээр төгссөн ЦЭВЭЭНДОРЖ овогтой ОЮУНЦЭЦЭГ
“ШУТИС-ийн ТЭРГҮҮНИЙ ОЮУТАН”- аар шалгарсан:
ИНЖЕНЕР ФИЗИК мэргэжлээр төгссөн ЛИДА овогтой САНДАГДОРЖ
ШУТИС-ийн  “ОНЦЛОХ ДИПЛОМ”-той бакалаврын зэрэг хүртсэн: 
ИНЖЕНЕР МАТЕМАТИК мэргэжлээр төгссөн АЛТАНХҮҮ овогтой УУГАНЗАЯА
ҮЙЛДВЭРИЙН ЭКОЛОГИЙН ИНЖЕНЕР мэргэжлээр төгссөн АМАРСАЙХАН овогтой ХУЛАН 

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн нийт төгсөгчдөдөө баяр хүргэе.

ХШУС-ийн захиргаа