МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАГААР “ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ УЛСЫН “ЭКОЛОГИЙН XV ОЛИМПИАД”-Д ШУТИС-Н ХШУС-Н ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.
2017-05-08
Тус олимпиадад МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, МҮИС, Эко-Ази дээд сургууль, Ховд Их сургуулийн Баян-Өлгий дахь салбар сургууль зэрэг олон их, дээд сургуулийн нийт 180 оюутан, 36 баг болон оролцсон байна.
БОАЖЯ-ны санаачилгаар 2003 оноос эхлэн “Экологийн олимпиад”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Мон-газар Экологи” ХХК, “Экологи” клуб, “Биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл зэрэг олон байгууллагууд хамтран ажилласан байна. 36-н багын 180 хүүхэд тус бүрээс онолын мэдлэгээр уралдуулан эхний 10 багийг шалгаруулж орчны бохирдлын бууруулах шинэ санааны уралдаан зохион байгуулж эхний 3-н байр эзлүүлсэн юм.
Ийнхүү ШУТИС-н ХШУС-н Үйлдвэр экологийн инженерийн 4-р курсын оюутан Т.Гэрэлмаа, МУИС-н ХШУИС-н оюутнуудтай хамтран баг болж оролцон 3-р байр эзэлсэн байна.
Улсын Экологийн XV-р олимпиадад амжилттай оролцсон ҮЭИ-н 4-р курсын оюутан Т.Гэрэлмаад болон удирдаж оролцуулсан ахлах багш док, С.Туяа, багш Ч.Даваасүрэн нарт талархал илэрхийлье.
ШУТИС-ХШУС-Физикийн тэнхим
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо