“Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд-2017” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн Инженерчлэлийн Салбараас ШУА-ийн харъяа Хими, Химийн Технологийн Хүрээлэнтэй жил бүр хамтран зохион байгуулдаг “Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 05-р сарын 05-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Хурлыг нээж ХШУС-ийн захирал доктор (Ph.D), профессор Д. Буянтогтох, ШУА-ийнхаръяа Хими, Химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Л. Жаргалсайхан нар мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хуралд эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээс 13 аман, 13 үзүүлэн илтгэлийг хэлэлцэж, Эрдэм шинжилгээний хурлын бүтээлийн эмхэтгэл хэвлэгдлээ. Энэхүү хуралд ШУТИС-ийн ХШУС, Механик Тээврийн сургууль, ХҮСХХ, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш. Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, ШУА-ийн харъяа ХХТХ, ШУА, Уул, уурхайн хүрээлэн, МУИС, Монголын Алт Kорпораци, ЭМСЯ-ны харъяа Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв зэрэг“Эрдэс, түүхий эдийн химийн технологи”-ийн чиглэлээр сургалт, судалгаа шинжилгээ явуулдагнийт 10 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаач нар оролцлоо.
Энэхүү хуралд оролцсон эрдэмтэн, судлаач нарын шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулсан нь хурлын нэг онцлог боллоо.
“Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцсон нийт эрдэмтэн, судлаач, багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.
Хурал зохион байгуулсан комисс
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо