Физикийн олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардууллаа
ganbii

ШУТИС-ийн Физикийн XXIX олимпиадад амжилттай оролцсон дараах нэр бүхий оюутнуудын шагналыг 2017.04.14 ны өдөр ХШУС-ийн Захирлын зөвлөлийн хурал дээр гардуулан өглөө. Олимпиадыг зохион байгуулах журмын дагуу медальт байранд шалгарсан доорх нэр бүхий оюутнуудад 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улиралд судалж буй Физикийн хичээлийн улирлын шалгалтын дүнг шууд тооцуулах эрхийг олгов. Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууд болон багш нарт баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ШУТИС-ийн Оюутны Физикийн XXIX олимпиадын дүн

Оюутны нэр Оюутны код Сургууль байр
1 О.Оргил-Эрдэнэ B161350715 БАС I
2 Г.Тэмүүлэн B161100718 ҮТС II
3 Д.Ундрахсайхан В161350059 БАС II
4 О.Нямсүрэн B161100712 ҮТС III
5 Д.Даваадэлгэр В161070027 МХТС III
6 Т.Ууганцэрэн В161050027 ЭХС III

 

    

    

Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захиргаа

Олимпиад зохион байгуулах комисс