ШУТИС-ийн Математикийн олимпиадын II даваа амжилттай явагдлаа
ganbii

ШУТИС-ийн Оюутны математикийн олимпиад амжилттай явагдлаа

2016-2017 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн Оюутны математикийн олимпиадын II даваа

4-р сарын 15-нд болж энэ жилийн ШУТИС-ийн Математикийн шилдэг оюутнууд, баг (сургууль) тодорлоо.

Аварга математикчаар Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан Н.Дэлгэрсүрэн 27 оноогоор (Багш Ц.Балжинням)  шалгарсан бол хоёрдугаар байранд Мэдээлэл холбооны технологийн сургуулийн оюутан Г.Халиун 24 оноогоор, Дархан-Уул аймаг дахь технологийн  сургуулийн оюутан Б.Билгүүн 16 оноогоор (Багш Б.Одцэцэг), гуравдугаар байранд Мэдээлэл холбооны технологийн сургуулийн оюутан Б.Ганзориг 15 оноогоор (Багш Б.Тайгынтуяа), Орхон аймаг дахь Технологийн Сургуулийн оюутан Б.Батчулуун 15 оноогоор (Багш Д.Дунгаамаа) тус тус шалгарлаа. Олимпиадын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.mymust.net хаягаар орж танилцана уу.

Багийн дүнгээр Үйлдвэрлэлийн технологийн сургууль шалгарч цом, дипломоор шагнуулав. Олимпиадад оролцсон нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсье.

Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн захиргаа

Олимпиад зохион байгуулах комисс