ХШУС-ийн Физикийн тэнхмийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
ganbii

ХШУС-ийн Физикийн тэнхимийн бакалавр оюутны

эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Физикийн тэнхмээс  зохион байгуулсан "Бакалавр оюутны  эрдэм шинжилгээний бага хурал" 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр  амжилттай зохион байгуулагдаж хурлын хөтөлбөрийн дагуу нийт 11 илтгэл хэлэлцэж шалгарсан  3 илтгэлийг ХШУС-ийн Доктор, магистр, бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд  оролцуулахаар болов.

Хуралд

 I байрыг ҮЭИ-IV курсын оюутан  Б. Гарьдмагнай  (удирдагч Г.Зоригт)  “Сул хүчиллэг ба шүлтлэг ус гарган авах”, 

II байрыг  ИФ-IV курсын оюутан  Г.Болор,  Г.Мөнгөнцэцэг   нар  ( удирдагч Доктор Г.Мөнхсайхан)   “ПСМ бүхий түлшний элементийн термодинамикийн болон зөөлтийн үзэгдлийн судалгаа”

III  байрыг  ИФ-IV курсын  оюутан  Л.Сандагдорж (Доктор, дэд проф Б.Намжилдорж )

“  Цементэн зуурмагийн урсалтын шинж чанарт идэвхит эрдэс нэмэлтийн үзүүлэх нөлөө”

сэдвүүдээр тус тус эзлэв. 

Мөн дараах 3 илтгэлийг бүтээлийн уралдаанд оролцуулахаар шалгаруулав.

I. Б. Гарьдмагнай ҮЭИ-IV курс (удирдагч Г.Зоригт)    “Сул хүчиллэг ба шүлтлэг ус гарган авах”

II. Г.Онон, А.Бат-Оргил, Б.Баттулга ҮЭИ-II курс (удирдагч Доктор С.Туяа )    “Хөвсгөл аймагт загас үржүүлэх боломж”

III. Г. Сосорбарам, Э.Амаржаргал  ҮЭИ-II курс (удирдагч Н.Чимэдцогзол)     “Батарей болон түүний хор хөнөөл”

Бидний урилгыг хүлээн авч хуралд шүүгчээр оролцсон багш нар болон хамтран ажилласан бусад багш нартаа баярлаж, талархсанаа илэрхийлье.

 

Физикийн тэнхим