ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбар, “Материал судлалын төв” болон герман улсад төгсөгч инженерүүдийн “Чөлөөт уул холбоо” ТББ-тай хамтран жил бүр зохион байгуулж буй “Материал судлал ба орчин үе” сэдэвт бакалавр оюутны улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 3-р сарын 10-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус хуралд ШУТИС-ийн ГУУС, БАС, ХШУС, ДаТС болон МУИС, ХААИС, Техник технологийн дээд сургуулийн оюутнууд оролцож өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулан санал бодлоо хуваалцлаа.
Нийт 17 илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд тэргүүн байранд ХШУС-ийн химийн технологийн IV курсын оюутан Г.Отгонзаяа, дэд байранд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн физикийн тэнхимийн оюутан Ц.Нямаа, гуравдугаар байранд ХШУС-ийн инженер физикийн IV курсын оюутан У.Саруул тус тус шалгаран өргөмжлөл болон мөнгөн шагнал гардан авлаа.
Химийн инженерчлэлийн салбар
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо