“Үл эвдэх сорил ба оношлогоо” сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурал болов.
ganbii

Үл эвдэх сорил ба оношлогоо сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар  хурал болов.

ШУТИС, ХШУ Сургуулийн Үл эвдэх сорилын төв, Үл Эвдэх Сорилын Монголын Нийгэмлэгтэй хамтран  хурлыг 2016 оны 11-р сарын 28-нд  зохион байгуулав. Хурлын нээлтэд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан проректор, доктор (Ph.D) дэд профессор Ч. Баасандаш, ХШУС-ийн дэд захирал доктор (Ph.D) дэд профессор Д.Нямсүрэн нар оролцож мэндчилгээ дэвшүүлэв. 

Хурлыг Монголын Үл эвдэх сорилын Нийгэмлэгийн тэргүүн, ШУТИС- ХШУС-ийн ҮЭСТ-ийн захирал доктор (Ph.D) дэд профессор Б. Түмэндэмбэрэл удирдаж явуулав.

Тус хуралд эрдэмтэн судлаачид нийт 14 эрдэм шинжилгээ, судалгааны  ажлыг ирүүлэн хуралд  8 аман, 6 ханан илтгэлийг хэлэлцүүлэн бүтээлийн эмхэтгэл гаргав.

                 

Хуралд ШУТИС-ийн ХШУС,  ГУУС, МехТС, ЭХС, БАС-ийн эрдэмтэн судлаач багш нар, докторант, магистрант, бакалавр оюутнууд идэвхитэй оролцсоноос гадна ДЦС-4 ТӨХК, Стандарт хэмжилзүйн газар, ДЦС-3 ТӨХК, Цөмийн энергийн комисс, УБТЗ, УМХЕГ,  ТЗДС, Монголын төмөр зам, ИНЕГ-ын оношилгоо хэмжилзүйн лаборатори, ЭХЯ-ны харъяа судалгаа хөгжлийн төв зэрэг улсын байгууллага, “Петровис” ХХК, “Магнай Трейд” ХХК, “Метал тест” ХХК, “Лайнюкс” ХХК, “Ди Ти Юу” ХХК, “Олноо” ХХК, Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллага, компаны удирдлага, техникийн ажилтан, үл эвдэх сорилын инженер техникчид, судлаачид өргөнөөр оролцов.

Хуралд оролцогчид тавьсан илтгэлүүдийг идэвхтэй хэлэлцэн үл эвдэх сорилын хэрэглээний практикийн олон асуудлыг хөндөж санал бодлоо солилцож цаашид хамтран ажиллахаар болсон үр дүнтэй хурал болов.

Хурлын зохион байгуулалтад хамтарсан ШУТИС-ийн бидэнтэй хоршиж ажилладаг ГУУС ба МехТС-ын холбогдох судалгааны төвүүд болон хурлыг ивээн тэтгэхэд оролцсон ДЦС-4 ТӨХК-ний С.Батсайхан эрхлэгчтэй “Метал судлал гагнуурын лаборатори” болон Ж.Батсайхан захиралтай “Метал тест” ХХК-ийн хамт олонд талархалаа илэрхийлье.

ХШУС-ҮЭС Төв