“СУДАЛГААНЫ АЖЛАА ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БИЧИХ АРГА АРГАЧЛАЛ”сэдэвт лекц
2016 оны 11 дүгээр сарын 22-ны 16:30-18:00 цагт, 1-325 тоотод “СУДАЛГААНЫ АЖЛАА ХЭРХЭН АМЖИЛТТАЙ БИЧИХ АРГА АРГАЧЛАЛ” сэдэвт лекц, семинарт
сэдвээр ХШУС-ийн нийт доктор, магистр, бакалавр оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд өгүүлэл хэрхэн бичих арга аргачлал, судалгаа, шинжилгээний үр дүнг загварчлах программ хангамж, XXI зууны оюутан мэдээлэл технологитой хэрхэн хөл зэрэгцэн ажиллах талаар өөрийн туршлагаас хуваалцсан сайхан лекцүүдийг уншлаа. Үүний үр дүнд докторант Д.Мөнхбаяр цаашид өөрийн судалгааны ажилдаа Б.Батгэрэл багшаас заавар, зөвлөмж авч, хамтран ажиллахаар болов. Мөн “Газрын тосны боловсруулалтын технологи-IV” курсын оюутнууд “Нефтийн бүтээгдэхүүний чанарын хяналт” хичээлийн лабораторийн дүнг үндэслэн тайлан бичив.
Бидний хүсэлтийг хүлээн авч өөрийн цаг зав гарган лекц уншсан доктор (Sc.D), профессор Д.Цэдэнбаяр, доктор (Ph.D), профессор Б.Доржсүрэн, доктор (Ph.D), ахлах багш Б.Батгэрэл болон хүрэлцэн ирсэн оюутнууддаа талархал илэрхийлж, эрдмийн үйлст нь амжилт хүсье.
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо