ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Механик, Тээврийн сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ganbii

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Механик, Тээврийн сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Хаана: МехТС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд

Хугацаа: 2016.12.10-нд 12 цагт

Оролцогчид: ШУТИС-ийн МехТС, ХШУС-ийн бусад инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын багш нар

Зорилго:  Инновацийн шинэ судалгаа, бүтээлийг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, профессор багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөхүүлэн дэмжихэд чиглэгдэнэ.

Судалгааны сэдэв:

  • Механик системийн симуляци
  • Автомашины батерей судлал
  • Материал судлал

 Эрдэм Шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага /http://must.edu.mn/mn/b3m668/

Илтгэлд тавигдах шаардлага

  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
  • Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байдал
  • Нийгэм болон мэргэжлийн хүрээн дэх ач холбогдол
  • Судалгааны арга аргачлал
  • Илтгэх болон хэлэлцэх ур чадвар

Жич:Эрдэм шинжилгээний хурлын өгүүлэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хурлын  эмхтгэлд хэвлэгдэх тул бүтээлээ өгүүлэл бичих зааврын дагуу бичиж, хугацаанд нь явуулна уу.

Хурал зохион байгуулах комисс:

Хурлын дарга:

            МехТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Аюурзана

            ХШУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Тунгалагтамир

Холбоо барих:

МехТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн ажилтан  Б.Орлого 207 тоот өрөө, Утас: 70110538,  99187796