Математикийн нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
ganbii

Математикийн нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

ХШУС-ийн Математикийн тэнхимээс зохион байгуулсан Математикийн нээлттэй өдөрлөг 2016 оны 11-р сарын 05-ны өдөр ШУТИС-ийн бүх бүрэлдэхүүн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Математикийн тэнхимийн 35 профессор, багш нар U.MT101-Математик I,S.MT200-Математик тооцооллын үндэс, S.MT101-Математик I S.MT103-Математик III, S.MT211-Магадлалын онол, математик статистик, S.MT206-Дискрет математик,S.MT209-Үйлдлийн шинжлэл зэрэг хичээлүүдээр нээлттэй семинарыг давхардсан тоогоор 782 оюутанд явуулсан бөгөөд нийт багш нар өөрийн хичээл зааж буй оюутнуудад семинар, лаборатори, бие даалтын ажлаар ганцаарчилсан заавар,зөвлөгөө өгсөн. 

Математикийн тэнхим