Физикийн тэнхимийн эрхлэгч доктор (PhD), дэд профессор Г.Мөнхсайхан
БСШУСайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг гардаж авлаа.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь /2016.09.14/-нд “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2016 оны судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд олголоо.
Физикийн тэнхимийн эрхлэгч Г.Мөнхсайхан "Молибденитын гадаргууд нанолитографи хийх технологи" сэдэвт судалгааны ажлаараа докторын дараах судалгааны тэтгэлэгт шалгарсан байна.
Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс байлцав. Тэтгэлгийн хэмжээ 10 сая төгрөг бөгөөд 45 хүртэлх насны залуу эрдэмтэд шалгаруулалтад оролцдог байна. Дээрх тэтгэлгийг 2010 оноос хойш нийт 66 шилдэг залуу судлаачид хүртжээ. Тус тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм.
БСШУСайдын нэрэмжит ГРАНТ хүртсэн залуу судлаач Г.Мөнхсайхан танд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захиргаа
2016.09.14
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо