Металын соронзон санамжийг арга эрчим хүчний үйлдвэрийн тоноглолын металын оношлогоонд нэвтэрлээ.
Унгар улсын Будапешт хотод 2016 оны 5 сарын 19-20 өдрүүдэд Үл эвдэх сорил(ҮЭС)-н Европын холбоо, ҮЭС-н Унгарын нийгэмлэг, ОХУ-н Энергодиагностика компанитай хамтран зохион байгуулсан “Тоног төхөөрөмж, хийцийн металын соронзон санамжын аргыг ашигласан оношлогоо” сэдэвт ОУ ЭШ-ний хуралд монгол улсаас ҮЭС-н төвийн захирал Б.Түмэндэмбэрэл, ДЦС-4 ТӨХК-ны гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар, МСГЛ-ын ҮЭС-н инженер Б.Батмөнх нар “Турбин генераторын метал эд ангийг МСС аргаар оношлох нь” сэдвээр илтгэл тавьж идэвхтэй оролцсон байна. Хуралд 5 тивээс 10 орны төлөөлөгч оролцсоноос 8 улсын төлөөлөгч нь нийт 20 илтгэл хэлэлцүүлж оролцжээ. Шинээр үүсээд 20 гаруйхан жил хөгжиж байгаа Металын соронзон санамжийн арга одоогоор дэлхийн 35 улсад дэлгэрээд байгаа ба манай улс уул технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эхний 5 улсад ордог юм. Учир нь МСС аргыг зохион бүтээсэн А.А.Дубов гуай 1994 онд ДЦС-4 дээр туршиж байсан билээ. Хожим 2009 онд Энергодиагностика компани ба ШУТИС-н ҮЭС төв хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллан уул аргыг кран, лифт мэт өргөх механизм, уул уурхайн машин механизмын металын оношлогоонд амжилттай туршин хэрэглэж байна. ШУТИС ба ДЦС-4 ТӨХК хооронд “Өндөр даралтын зуух, шугам хоолой, турбин, генераторын метал эд ангийн эвдрэлийн төлөв байдлын үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний гэрээт ажил хэрэгжиж хамгийн сүүлийн үеийн багаж импортлон 4 инженерийг олон улсын мэргэшүүлэх сургалтын төвд явуулж сургалтад хамруулан уул технологийг эрчим хүчний үйлдвэрийн метал тоног төхөөрөмжийн оношлогоонд хэрэглэж эхлээд байгаа юм.
ХШУС, Физикийн тэнхим
Физикийн тэнхим бакалаврын хөтөлбөрүүдэээ БМИҮЗ-өөр амжилттай магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авлаа.
Математикийн тэнхимд шинээр ном ирлээ.
IШинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ШУТИС-ийн Шилдэг багш шалгаруулалтын 1-р шат уралдаан ХШУС дээр амжилттай боллоо