"ИДЭВХИТЭЙ СУРГАЛТЫН АРГУУДААС СУРГАЛТАНД НЭВТРҮҮЛЭХ" уралдааны дүн гарлаа.
ganbii

ХШУС нь 1 дүгээр сард  инженерийн боловсролын CDIO-системийг нэвтрүүлэх арга зүйн семинарыг 3-н өдөр зохион байгуулсан. Энэ сургалтын үр дүнг сургалтанд нэвтрүүлэх, оюутны суралцах идэвхи, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хичээлд оролцох хандлагыг өөрчлөх,  CDIO стандарт арга зүйг сургалтанд нэвтрүүлж, багшийн сургах арга зүйг хөгжүүлэх зорилгоор “ИДЭВХИТЭЙ СУРГАЛТЫН АРГУУДААС СУРГАЛТАНД НЭВТРҮҮЛЭХ” уралдааныг нийт багш нарын дунд зарлаж шилдэг багш нарыг шалгарууллаа.

1-р байр - О.Сүх /Физикийн тэнхмийн ахлах багш/-Сингапурын политехникийн их сургууль дээр CDIO-ийн сургалтанд суралцах эрх

2-р байр - А.Сарнай /Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш/-Англи хэлний суралтанд суралцах эрх

3-р байр - Т.Гэрэлтуяа /Математикийн тэнхмийн ахлах багш/-Мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

        Уралдаанд оролцсон багш нар идэвхитэй сургалтын хэлбэрүүдээс сонгон хичээлдээ нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж батлуулсан ба 2 сарын хугацаанд сургалтандаа хэрэглэж, нээлттэй хичээл удирдан явуулав. 

       Уралдааныг дүгнэх комиссыг салбар тэнхмийн профессорууд, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй байгуулав. Мөн уралдаанд санаачлага гарган амжилттай оролцсон нийт багш нарыг “Захирлын нэрэмжит” шагналаар шагнав. Энэхүү ажил нь ШУТИС-ийн инженерийн суурь болох математик,  физик, химийн хичээлүүдийн сургалтын чанарт нөлөөлөхүйц үр дүнтэй сайхан ажил боллоо. 

       Энэхүү уралдааныг уламжлал болгон улирал бүр зохион байгуулах болсоныг ХШУС-ийн нийт эрдэмтэн профессор, багш нартаа дуулгахад таатай байна.  

   

 

УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС